ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хайлааст, I хороолол, Амгалан, 100-н айл орчимд сүүлийн 21 хоногийн турш агаар "Бохирдолтой", "Их бохирдолтой" түвшинд байна

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
2022.01.02 /Гэрэл зургийг MPA.mn/

2022 оны нэгдүгээр сарын 3-9-нд Улаанбаатар хотын агаарын чанар хяналт шинжилгээний дүнгээр Хайлааст орчимд “Маш их бохирдолтой” болон “Их бохирдолтой” байжээ. Мөн I хороолол, 100-н айл, Зурагт, 5-н буудал, Амгалан орчим “Бохирдолтой”, бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Эдгээр

Хайлааст, I хороолол, Амгалан орчим, 100-н айл орчимд сүүлийн гурван долоо хоногийн турш агаар "Бохирдолтой", "Их бохирдолтой" түвшинд байгаа юм. 

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог. Нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд стандартад заасан хүлцэх хэмжээнээс хамгийн их давсан нь хүхэрлэг хий /SO2/ байжээ. 

Бохирдлын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж харвал:

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Goe agar [103.140.11.106] 2022/1/13
SO2 (sulfer dioxide) Цочмог гэмтэлд тааламжгүй цочромтгой үнэр, үзэгдэх орчин багасах, физиологийн эмгэг, даралт, архаг гэмтэлд уушигны үрэвсэл, бронхит, астма, цулцангийн томорсоноос уушиг хавагнах зэрэг багтана. Агаарын бохирдлын хохирлын дийлэнх нь хүхэрлэг хийтэй холбоотой байдаг.Ихэвчлэн 1952 онд Английн Лондон хотод өндөр чийгшил, агаарын массын тогтворгүй байдлын улмаас 7 хоногийн турш утаа үүсч, амьсгалын замын эмгэг, амьсгал боогдсны улмаас 4000 гаруй хүн нас барсан. "Лондонгийн утааны явдал". Хүхрийн давхар исэл нь хүний ​​биеийн салст бүрхэвчтэй хамт хүхрийн хүчил үүсгэж, үрэвслийг үүсгэдэг бөгөөд энэ нь хоёрдогч бактерийн халдварт нөлөөлдөг.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.115] 2022/1/12
Гэо хороолол руугаа төвийн халаалт оруул. Ядаж байшинтай айлууд нь халаалттай болбол яндан цөөрнө. Халаалттай болбол айл бүр хувийн байшин барьж амьдрахыг хичээнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.112] 2022/1/12
Иргэд үнэхээр залхуу арчаагүй хулалч хулгайч ийм заваан ард иргэд ямар ч юмыг хэн нэгний заавал буруу болгож салдаг үнэн арчаагүй ёдрын зантай ард түмэн хэзээ ч хөгжихгүй.Хүрэлсүх 2 жил утаагүй байлгасаан ёстой эрийн сайнд 2 өвөл утаагүй жаргасан юу үнэн энэ үнэн.Ажил хариуцаж байгаа нөхдүүд дандаа хуурамч хулгайч байгаа нь үнэхээр монголын эмгэнэл
1 | 4 Хариулах
Хүмүн [66.181.161.28] 2022/1/12
Энэ олон сүм хийд элдэвтэй лам нараараа салхи дуудуулаачээ. Тэгээд утаагүй жаргах бусууу.
0 | 1 Хариулах
Зочин [94.63.166.199] 2022/1/12
Дэд бүтцээ бариачээ
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2022/1/12
Хохь чинь ээ. Мангар сонголт хийгээд байвал үр дүнг нь амсна шүү дээ. Мангаруудаа сонгоод, манантаад байж байхдаа таарсан үхэрнүүд. Хохь чинь л гэе.
3 | 1 Хариулах
Халуун Монгол [66.181.169.162] 2022/1/12
хүрэлсүх арилгасан гэсэншдээ одоо утаа байхгүй та нар битгий галзуур
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.134] 2022/1/12
Утааны гол буруутан бол ядуурал. Хүмүүсд мөнгө биш тэгш боломж г нь өгчих. Бэлэн мөнгө тараагаад наад хүмүүс чинь зарим нь бүр улам доошоо ороод хамгийн доод хязгаар хаана байна тэр рүү яваад байна. Одоо тэр 3 хан сая хүн ийм их баялаг энэ тэр гэсэн поп юм ярихаа больчих. Хүн та ч гэсэн хэдхэн цаас гээд гэртээ суугаад архи уухын оронд бага цалинтай ажилд хамаагүй ор. Ажил сур. Бүгд лифтээр шууд дээшээ гарах гэд байх юм. Тийм юм хаана ч байхгүй. Шатаар өгсөж сур
1 | 1 Хариулах
Зочин [45.128.37.197] 2022/1/12
ОДОО ТЭГШ БОЛОМЖ ГЭЖ БАЙХГҮЙ. ЦААШДАА Ч БАЙХГҮЙ.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.220] 2022/1/12
Хүйтэн улиралтай болохоор үнэхээр хэцүү юм даа. Одоо ёстой бүү мэд ээ.
0 | 0 Хариулах
Халуун Монгол [66.181.169.162] 2022/1/12
Монгол дахь хятадын тагнуулууд монгол хүний уушгийг өвчлүүлэх гэж албаар утааг арилгуулахгүй хорлоод байгаа гэсэн
2 | 1 Хариулах
Зочин [202.9.41.134] 2022/1/12
Мэдрэл муут. Буруугаа дандаа бусдаас хайж бэлэнчлэх ард түмэн хэзээ ч хөгжил дэвшил байхгүй.
0 | 1 Хариулах
Халуун Монгол [66.181.169.162] 2022/1/12
миний мэдхээр 5 жил утаа ярьлаа нэг пяз бүр утааг арилгасан гээд ерөнхийлөгч болчихсон явж байншдээ лалраа
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.134] 2022/1/12
Орк минь хөдөөнөө очиж мөөр. Тагнуул энэ тэр гд эртхэн шар хаданд үзүүл. Бодуул баахан Hollywood тагнуултай кино үзсээр байгаад бүр дэбийл болчиж.
0 | 1 Хариулах
Зочин [172.58.27.30] 2022/1/12
түлшээ дахин судалж хүхэрлэг хий гаргадаггүй гарц шийдэлийг олж иргэдэдээ санал болгоно уу энэ талаар дутмаг ажиллаж бвал Монполыг задалж өрсөлдөгч компаниыг биё болгох тал дээр анхаарх хэрэгтэй
3 | 2 Хариулах
Зочин [172.58.27.90] 2022/1/12
зөвхөн тус компани бүтээгдэхүүнийг түлж байх юм үнэн юм бол хэрэглэгчидээ нэг бүрчилэн шинжлэж тусгайлан түршилт шинжилгээ судалгааны алба биё болгож тасралтгүй судалж туршиж нэгэнт баталагдсан зуухаа тодорхой хувиар систэмтэйгээр үнэгүй тараах гм ажилуудыг үё шаттай хийх хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.55] 2022/1/12
Хамгийн хортой хүхэрлэг хий үхэлд хүргэнэ. Түлшний чанар муу бнаа
4 | 0 Хариулах
Зочин [172.58.27.105] 2022/1/12
Тус компани зүгээс түлээ хэрэглэхгүйгээр нүүрсээ шууд асаах илүү боловсрогүй болгох тал дээр гм .... сайжруулах шаардлагыг иргэдийн зүгээс сайн тавих хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [172.58.27.114] 2022/1/12
Нүүрс худалдах бүртгэл сүлжээгээ нэгэнт биё болгочихсон юм чинь. Түүн дээрээ үндэслээд илүү боловсронгүй зүүх айлуудад зээлээр нийлүүлэх ажил хийж болох биш үү. Нэгэнт нэг ханган нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг өрхүүд авч байгаа юм чинь түлшээ илүү утаагүй болох тал дээр тусгайлан ажиллах шаардлага тавиад жил бүр бага багаар сайжруулаад явж болохоор
1 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/12
ЭНЭ ЖИЛ САЛХИ БАГА ТОГТУУН БАЙНА. ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД ҮЛЭЭГЭЭД УТАА БАГА БАЙГАА ЮМ ШИГ БАЙСАН. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР УТАА БАЙНА. 50% БУУРСАН ГЭЖ МАН ХУЦАЖ БАЙСАН ХУДЛАА ЮМ. ИЧИХГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ ЧАДДАГ ХҮМҮҮС ТӨРД СУУЖ БАЙНА ДА. ҮМХИЙ УТАА ЯДУУРАЛ ТҮГЖРЭЛ БАЙСААР БАЙГАА ШҮҮ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/12
САЛХИГҮЙ БАЙГАА НЬ БУРУУ ГЭЖ БАЙХ ШИГ. ТҮЛШ ХЯМД БОЛОХООР ИРГЭД ИХ ТҮЛЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ. ГАЛ АА БУРУУ ТҮЛЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ. БУРУУГ БУСДААС ХАЙСААР. АСУУДАЛ ХӨГЖИЛИЙН СИСТЕМТЭЙ ХӨГЖИЛ АЛГА. МУУЛААД БАЙДАГ СОЦ НИЙГМЭЭСЭЭ ДОР АМЬДАРЧ БАЙНА ДА. БАРИЛГАЖИЖ БАЙЖ УТАА БУУРНА. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭР АЛГА. ХИЛ ХААГДЛАА БАЙРНЫ ҮНЭ НИСЧ БАЙНА. МАНДАА ТАРХИДУУЛСААР.
3 | 0 Хариулах