Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь агаарын бохирдол ихсэх шалтгаан болж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт агаарын бохирдлын хэмжээг 80 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байгаа.

Энэ жилийн агаарын бохирдлын үндсэн шалтгааныг бохирдуулагч эх үүсвэр тус бүрээр нь судалсан. Ингэхэд үндсэндээ агаар бохирдуулагч тоосонцорын хоёр төрөл, химийн төрөл байна гэж үзсэн.

Түүнчлэн бидний агаарын бохирдолтой тэмцэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, зардлын хэмжээ агаар бохирдуулагч эх үүсвэр нэмэгдэж байгаа үйл явцтай уялдахгүй байна.

Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол шахмал түлшний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг үнэтэй нь холбож тайлбарлаж байгаа зүйл бий.

Өнөөдөр түүхий нүүрс 8,000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8,000 төгрөгөөр нүүрс авах уу, 1,875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна" гэдэг хариулт өглөө.