Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Мөн Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон. Гэсэн хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа гэв.
Иймд цаг хожих, зам товлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!