Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ эдийн засгийн хөдөлгүүр: Монгол машин МОZО ба #mozocoin

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Шатахуун зарцуулалт бага, бартаа сайн туулдаг, зүүн талдаа жолооны хүрдтэй, 0 км заалттайгаар судлагдаж, туршигдаж батлагдсан оригинал эд ангиудыг олон улсаас татаж #MOZO машиныг Монголынхоо үйлдвэрт угсарч эхэллээ. Ирэх нэгдүгээр сард 100 машин үйлдвэрээс гарна. Iphone гар утсанд бүх чанартай эд ангиудыг олон улсаас татаж, угсарч үйлдвэрлэдэгтэй адил, монгол машин MOZO-г ч оригиналь эд ангиудыг олон улсаас үйлдвэрээс нь шууд татаж, MADE IN THE WORLD зарчмаар ажиллаж байна. Энэхүү баталгааг блокчейнд суурилж, олон улстай холбогдон ажиллаж буй нь олгож буй юм.

Өнгөрсөн хоёр жилд цар тахлаас үүдэн, Монголд замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын чанар  муудаж, машины нийлүүлэлт багасаж, эвдрэлээ сэлбэх эд анги ховордсон. Энэ цаг үед Монголдоо үйлдвэрийн баталгаатай машин угсарснаар, эд ангиудыг солих, эвдрэл гэмтэл засах үйлчилгээг тэр дор нь үзүүлж ажиллах боломжтой. Барс Моторс компанийн хувьд 3-5 жилийн сэлбэг хэрэгслийн нөөцтэйгөөр байнгын үйл ажиллагаа явуулж байна. Шинэ машин үйлдвэрээс гарах цаад хугацаа 3 долоо хоног, засвар болон эд анги солих гэх мэт үйлчилгээг тэр дор нь газар  дээр нь хийх гэх мэтээр хурд ба чанараар импортын машинуудын сул талыг бүрэн нөхөж ажиллах юм.

Машин үйлдвэрлэлийн “Барс Моторс” ХХК нь 2019 онд БНХАУ-ын Ханжоуд жилд 25.000 суудлын автомашин угсрах чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол 2021 оны 12.6-нд БЛОКЧЕЙНД  суурилсан Монголын анхны ухаалаг автомашины үйлдвэрийг эх орондоо ашиглалтад орууллаа. Ингэснээр эд ангийн үйлдвэр, тээвэр, угсрах үйлдвэр, худалдаа, машин эзэмшигч, автомашины бүртгэл нь хоорондоо цахимаар холбогдож, алдаагүй, хоцрогдолгүйгээр 1 жилд 2500 машин угсарна.  Одоогоор үйлдвэрийн эхний шугам нээгдэж байгаа учир ирэх жил 1000 машин угсрах төлөвлөгөөтэй байна. Ирэх жилүүдэд үйлдвэрийн хоёр гуравдугаар шугамууд нээгдэх учир, бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллана. Цаашид HYBRID загварыг үйлдвэрлэж, Төв Ази, Европ, ОХУ руу экспортолно. Дунд хугацаанд бүрэн цахилгаан машин үйлдвэрлэлд шилжинэ.

Автомашины зах зээл бол дэлхий даяар хамгийн олон ажлын байр бий болгодгоороо алдартай. Төмөр хийц, шилэн хийц, тоноглол, суудлын бүрээс, интерьер, түүнийг дагасан цахилгааны шийдлүүд, машинд ашиглагдаж буй аппликэйшн хөгжүүлэлт гэх мэт олон үйлчилгээ, бүрэлдэхүүн хэсгийг Монголын үйлдвэрүүдээс татан авч хамтарч ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

#MOZOCOIN

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.