ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхцэцэг: “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 25-наас  зохион байгуулж эхэлсэн.

Тус арга хэмжээнд худалдаалж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээнд оржээ.

Түүнчлэн иргэд “Мал эмнэлгийн гэрчилгээ” гар утасны аппликэйшн ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд шууд лабораторид шинжлүүлэх боломжтой аж.

Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй

Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Л.Энхцэцэг “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар махны гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа.

Мөн иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой. Тухайлбал, Завхан аймгаас ирсэн махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь аппликэйшнд оруулан шалгахад “Завхан хүнс групп” ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, Завхан аймгийн лабораторид шинжлүүлсэн байх жишээтэй.

Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй. Тэгэхээр энд худалдаалж буй бүх мах гарал үүслийн бичигтэй гэсэн үг” хэмээв.

“Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнүүдийг цахим системд бүртгэжээ.

Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09:00-17:00  цаг хүртэл хоёр ээлжээр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой.

“Өвлийн идэш” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 2-н хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.18.176] 2021/12/1
Хөдөөнөөс ченжүүд мах авчрах, малчид мах авчрах адилхан л бинзен шатахууны зардал гарна. Тийм болохоор “Өвлийн идэш” худалдааны мах “Хүчит шонхор” захын махны үнээс хямд байх уу, өндөр үнэтэй байх уу, эсвэл адил үнэтэй байх уу гэдэг нь зах зээлийн зарчмаараа л яваа зүйл. Өндөр үнэтэй байвал хүмүүс авахгүй, хямд үнэтэй байвал ченжүүд нь бөөндөөд авчихна. Нөгөөтэйгүүр малчдын хувьд ч гэсэн хямд үнэтэй зарах юм тэгэж өдөржин гадаа зогсох ямар ч шаардлагагүй, ченжүүдэд бөөндөж өгчихөөд эртхэн гэртээ харихаа бодсон нь дээр биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [57.70.80.53] 2021/12/1
Найр наадам болдог ногоон дэвжээн дээрээ улаан мах зардаг оркууд. Зах, худалдааны төв, дэлгүүрүүд нь байсаар атал.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2021/12/1
Гүүрний цаана амьдардаг баячуудад зориулсан юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.63] 2021/12/1
iimel muuhai yrachin gart oboo min 2 emnelgin tasgat uhlee hileejinaa.bi guigad nemegui dee 400 minag tugrug ugud boloo ged lam taibansaiahn ogood.bas shono ih chihrah motorin duu chimee ulam chnagald.ingej humuus zoblongor reket hij mongo olj jadi bee.asuudla debshuuljinaa.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.63] 2021/12/1
2 emnelged shono motorin prjignah duu chimee ih olon hund obchtei humuus tarchialj tamlaj hundr dromjolod.iimel yum oilgohgui ih medrel amitan yumud aen ulzere chin boliod ogoo end hudn obchtei humuus baidga ged helehr ulam changaald motorin duu ih muu chihrah parjignah duu chimee.inegj ard tumen gemgui hhumus honzon boloh gej.
0 | 0 Хариулах
зочин [192.82.91.193] 2021/12/1
Бүүр ногоорчихсон үхрийн гуя өчигдөр телевизээр харуулсан даа. 17 цагаас хойш зөндөө мах ирж байгаа шүү. Итгэхэд бэрх юм аа. Махаа үүрээд лабороторй явах юм уу
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.63] 2021/12/1
2 emenlgin sehen tasagt bas shono motorin aprjignah duuc hiemd ih olon humus tarchilad honoloo.ene uzlere unataragad ogoo.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.104] 2021/12/1
Мах нь муу юм билээ. Туранхай мах дээр нь аарц нь хулхи!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2021/12/1
Ter bichigtei bichiggui irged haanaas yamar mah avahaa uursduu medeh bailgui
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.235] 2021/12/1
malchid undesnii uildwerlegchid jaahan soyoltoi baimaar bn. mungu olno gedeg hun huurah gesen ug bish shuu dee. mah ni mash hatuu, suu ni hulhi, jimsnii undaa ni hugtstei buun chiher orluulagch, neg l tiim tsewer buteegdehuun baihgui amtgui chanargui neg tiim hulhinii um zardag bolson bn lee. merkurii, ih nayad gm bugd undesnii tsewer shar tos suu mah tarag bish neg l hiimel hachin zawaan hulhi um ugdug zardag. mungu gej nogoorch bolohgui l de. 15% ashig oldog niitiin delhiin jishgeer ajillaj surah heregtei. ard tumend hachin um zarah uguh um. ter noos nooluur gesen huiten hiime holitstoi, chanargui neg l tiimerhuu dood zeregleliin. taliin mongol geed bansh buuz ni gurilaar duurgesen zuzaan guriltai mah ni jijigheen medehgui ingej biznes hiij undesnii uildwerlel ner zuuh hereg bn uu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.172] 2021/12/1
Ацных нь гарал үүслийн бичиг. Тэрийг чинь 100 төгрөгөөр авдаг юм. Бүх мах шинжилгээнд орсон гэнэ үү ? ТҮЙ МАЙО зданууд минь битгий шааа, нэг ч мах та нар шинжилгээнд оруулаагүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.31] 2021/12/1
олигтой юм байхгүй байна лээ. ялгаагүй шахуу үнэтэй, тэгээд заваан талдаа.
2 | 0 Хариулах
Zochin [64.119.26.202] 2021/12/1
Итгэх итгэл байхгүй болсон шүү, бүх бичиг баримтыг авилгал өгөөд авдаг цөвүүн үе ирсэн тул задгай юм худалдан авахаас үнэндээ айж байна
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.157] 2021/12/1
Үнээ буулгаач
1 | 0 Хариулах