Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: Гадаадад зорчих иргэд сайн дурын үндсэн дээр өргөдөл бичиж, дөрөв дэх тунд хамрагдаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АНУ арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунтай гаднын жуулчдад хилээ нээсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Спутник V вакцин хийлгэсэн монгол иргэд тус улсад нэвтрэх боломжгүй болоод байгаа.

Тэдгээр иргэн вакцины дөрөв дэх тун буюу ДЭМБ-аас албан ёсоор бүртгэгдсэн вакцины хоёр тунд хамрагдах боломжтойг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өмнө нь мэдээлсэн.

Нэмэлтээр дөрөв дэх тунг хийлгэсэн тохиолдол гарсан эсэхийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас утсаар тодруулав.

Тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тун буюу таны асуусан дөрөв дэх тунг хийлгэх тухай тушаал шийдвэр байхгүйг онцолъё. Гэхдээ гадаад руу зорчиход заавал дахиад нэмэлт тунг хийлгэх шаардлагатай гэж тухайн иргэн үзэж байвал өөрийн хүсэлтээр ХӨСҮТ-д өргөдлөө гараар бичиж өгөөд хийлгэх боломжтой.

Ийм тохиолдол байнга гарч байгаа бөгөөд тэдгээр нь дандаа Спутник V вакцин хийлгэсэн хүмүүс байгаа юм. Хэчнээн хүн хийлгэснийг сайн мэдэхгүй байгаа " гэсэн хариулт өглөө.