Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд иргэнд газар өмчлүүлэх хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг хойшлуулав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай тогтоолыг баталжээ.

Ингэхдээ авлигын асуудлаар хамгийн их гомдол авч байгаа асуудал болох нийслэлд газар олгох асуудлыг салгаж хойшлуулав. Учир нь, нийслэлд газар олголттой холбоотой асуудлыг цахимжуулах, ил тод нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах мөн Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэлийг бууруулах гэх мэт Засгийн газрын олон зорилготой уялдуулан асуудлыг цогцоор нь танилцуулах үүргийг Ерөнхий сайд холбогдох сайд, Нийслэлийн удирдлагуудад өгсөн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны эцэс хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 647,664 иргэнд 65,836.26 га газрыг өмчлүүлжээ. Үүнээс 646,658 иргэнд 65,643.06 га газрыг гэр бүлийн хэрэгцээний, 1,006 иргэнд 193.2 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн байна.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт иргэдийн 19.6 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчлөн авчээ.