ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Нүүрсний оронд ашиглах байгалийн хийг ОХУ-аас авах зайлшгүй шаардлагатай. Үүнд хугацаа хэрэгтэй

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зун болгон дулааны шугамын засвар хийх юм. Нэг удаад чанартай сайн засчихвал ахин дахин засварлах, газар ухах  хэрэггүй юм биш үү?

-Улаанбаатар хотын дулааны шугамын 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр зундаа засвар хийхгүй бол өвөлдөө хөлдөнө шүү дээ, бид. Алсдаа хот төсөв санхүүгээ сайжруулаад дулааны шугамын хонгилтой болох хэрэгтэй байгаа юм.

Хуримтлалын нэгдсэн санг байгуулж, хонгилын системтэй болчих юм бол өвөл зун гэлтгүй засвараа тухай бүрд хийгээд явах юм. Энэ цаг үед бол өөрийн чинь хэлж байгаа шиг урин дулааны улиралдаа газар ухахаас аргагүй хэмжээнд байна. Зундаа засахгүй бол өвлийн цагт шугам задарч, халаалт зогсоход хүрдэг. Улаанбаатар хотын дэд бүтцийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босгох банктай хамтран хийж байгаа.

-Тун удахгүй халаалтын улирал эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд утаа, агаарын бохирдол бий болдог. Бид хэдий болтол галлагааны журмаар утаа болоод агаарын бохирдолтой тэмцэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын галлагааг өөрчилж, эрчим хүчний шинэ соёлыг нэвтрүүлэх нь эдийн засгийн чадамжтай шууд холбоотой. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 10.7 их наяд төгрөг шаардлагатай. Бараг улсын төсөв гэсэн үг.

Бид эхний ээлжид 2018 оны хоёрдугаар сард гаргасан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын  62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Цаашид үүнийг  80 хүртэл хувьд хүргэхээр зорьж буй юм. Бидний нэвтрүүлж буй энэхүү аргыг хөгжингүй улс орнууд ч цагтаа хэрэгжүүлж байсан. БНСУ-ын Засгийн газар л гэхэд хорт утаанаас иргэдээ хамгаалахын тулд хөгжлийн тодорхой түвшинд хүртлээ энэ л аргыг баримталж, агаарын бохирдлыг шийдэж байсан.  

Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлж,  иргэдийн орлого нэмэгдэж, хот хуримтлалтай болсон үед газын хэрэглээ рүү шилжиж болно. Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас 5-6 дахин тэлэх, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 35 их наядад хүрч, эдийн засаг хүчтэй, хуримтлалтай болсон үед дэлхий нийтийн хэрэгжүүлж буй технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Нүүрсний оронд ашиглах байгалийн хийг ОХУ-аас авах, Тавантолгой дахь метан хийний ордыг ашиглах технологийн шийдэл зайлшгүй шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Ер нь цаашдаа иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөтэй болох ёстой. Үндэс суурийг нь хот бүрэн дүүрэн дэмжих учиртай.

Бизнес эрхлэгчдээ бүх талаас нь дэмжинэ. Тусгай зөвшөөрөл авахын тулд 60 хонодог байдлыг халж, цахимаар 3-4 хоногт авдаг болгох талаар судлах үүрэг чиглэл өгөөд, манайхан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод технологийн шийдэл хэрэгтэй, төрийн албыг бүхэлд нь цахимжуулах ёстой. Энэ бүхэнд тодорхой хүч орно, хөрөнгө мөнгө шаардагдана.

-Баянзүрх дүүргийн Жуковын музейн ард нийтийн эзэмшлийн газрыг  хашаалаад удаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

 -Энэ асуудлаар Засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүрэг чиглэл хүргүүлж байна. Шүүх хяналтын байгууллагаар явж, гурван шатны шүүхээр орж байгаа. Энэ мэтчилэн Засаг дарга захирамж гаргамагц шүүхэд хандчихдаг тохиолдол олон. Шүүх эргээд эрхийг нь сэргээчихдэг.

Зөвшөөрөлгүй газар олгодог  30 жилийн алдаа завхралыг цэгцлэхийн тулд ажиллаж байна. Энэ хот ямар ч стандартгүй, ямар ч дүрэмгүй, ямар ч төлөвлөлтгүй өнөөг хүрсэн. Үүнийг засахын тулд нэлээд хүч гаргаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг эхнээс нь буулгаж байна. Өмнөх олон жилийн алдааг засахад хугацаа хэрэгтэй. Нийслэлийн удирдлагын баг ч нийслэлд ужгирсан олон асуудал хийгээд түгжрэлийг үе шаттай шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэнэ. Тэр хүртэл бид Улаанбаатар хотод барилга, байгууламж шинээр барихыг зогсоох захирамж гаргана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын дүрэм, стандарт,  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ийн шийдвэрлэж байна. Хойшид хот нэг стандартаар хөгжинө.

-Налайхын замын орц, гарцын асуудал иргэдэд хүндрэл учруулж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Налайхын замд мөн л стандартын асуудал хөндөгдөнө. Налайхын замд маш их аваар осол гардаг. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд байнга зорчдог. Орц, гарцын тухайд гүүрэн гарц хийж болно. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүүхдээ сургууль хүргэх, худаг ус руугаа явах боломжоор хангах өртөг мөнгийг төсөвт суулгая гэж байгаа. Тэнд нүхэн гарц хийхээр зун бороо хур, өвөл цас орж иргэдэд хүндрэл учруулах магадлалтай.

Хамгийн аваар осолгүй шийдэл бол гүүрэн гарц. Ингэхдээ цахилгаан шат тавьж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход саадгүй байлгах учиртай. Гэрлэн дохио, шугаман гарц бол аваараас хамгаалж чадахгүй. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд маш олон тээврийн хэрэгсэл мөргөлддөг гашуун түүх бий. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот доторх замын стандартыг Зам, тээврийн яамнаас боловсруулан, яаралтай гаргах хэрэгтэй тухай албан бичиг явуулж мэдэгдсэн.

Дээр нь замын хураамж, торгуультай холбоотой асуудалд ойлгомжгүй зүйлс бий. Энэ бүхнийг нэг голдиролд оруулахын тулд хот дүрмээ боловсруулж, холбогдох яамд нь стандартаа шинэчлэх ёстой.

Жишээлбэл, тээврийн хэрэгслээр зорчигчид, явган хүмүүс нь ямар дүрэм баримтлах нь тодорхой байх хэрэгтэй. Хуучин бол бидэнд хууль эрх зүйн чадамж тааруу байсан. Одоо бол Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуульд Хот дүрмээ боловсруулж батлахыг, хот стандарттай байхыг хуульчилсан.

Төрийн албаны зүгээс зохицуулах, хянах үүргээ бид биелүүлье, сэтгүүлчид болоод иргэд та бүхэн дэмжээд, хамтын хүчээр хотоо хөгжүүлье.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нийслэлийн иргэн [111.202.167.60] 2021/8/30
Хот ямар байсан билээ. Шинэ, сайн ажил эхлүүлээд л явж байна. Хүнийг муулахаа урьтал болгож байхаарсэтгэлийн дэм өгч сураач. Хэрэв чи УБ хотод төрж өссөн болби хотынхоо төлөө юу хийлээ гээд бодож үз дээ. Юу ч хийгээгүй байж битгийн хүн муул. Хотынхоо төлөө сэтгэлгүй бол ирсэн хөдөө рүүгээ явж орон нутгаа хөгжүүл. Нийслэлийн иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй бол миний хотоос явж үз. Гуйж байна.
0 | 0 Хариулах
ДоржЗочин [103.212.118.179] 2021/8/29
Хотод барилга барихыг зогсооно гэж олон удаа ярьсан зогсоосон юм алга
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.26] 2021/8/27
Яагаад заавал гэж? Бид нүүрсээ хийжүүлж болно, нүүрсний метан хий ашиглаж болно, нефт байгаа цагт байгалийн хий заавал байгаа. Битгий ингэж тулган шаарда. Бид өөрсдөө эрчи хүчний чиглэлээр хараат биш нөхцөлийг бүрдүүлэх ёстой
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.152] 2021/8/26
Өнөөдөр том бичигтэй өндөр айкүүтэй тролл ах нам байх чинь. Даргадаа загнуулаад ажил ихтэй ийш орж ирж амжихгүй л яваа юмаа даа. Энд баахан гятд,хужаа,эрлийзүүд эзэн улсыг нь бүр зад муулж байхад байдаггүй.🤔
0 | 0 Хариулах
Зочин [107.127.39.17] 2021/8/26
Цалингаа авхаараа орж ирээд балайруулж өгнө өө…..
0 | 0 Хариулах
сумьяабазар огцор [66.181.181.136] 2021/8/26
сумьяабазар бөх сдаа хотын ковидоо дараагүй ковидгүй зун амлалтандаа хүрээгүй боржуурын мафиа барьж чадахгүй байж эдийн засгийн алуурчин оросуудаар байгалийн хий ашиглана гэх шиг Бөхчүүд гэж юм уншдаггүй хоосон толгойнууд Монгол улс 30 гаруй жил оросоос хамааралгүй эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа шүү
0 | 2 Хариулах
Зочин [202.21.108.248] 2021/8/26
orosuudaas l hol yavah um shuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.152] 2021/8/26
Жил бүр тэрбум доллараар оросоос бензин түлш авдаг одоо нэмээд хий авдаг болж байгаам биздээ. 5 цаас олохоор хойшоо тушаах ажил гарах юмаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.152] 2021/8/26
Заа тээр заавал ч үгүй зөрүүлээд оросод мөнгө өгөх юм гарч байгаа биз? Үнэгүй бяслаг юм хулганы хавханд л бдг юм. Та нар тэгсэн хийн хоолой тавиулаад зүгээр мөнгө авах юм бодож мөрөөдөж байдаг тэнэгүүд
1 | 0 Хариулах
Зочин [103.142.76.41] 2021/8/26
Т1 гар дахин нэг бүтээгдэхүүнээс хараат болох нь л дээ. Путин карантаа хаалаа Монгол хөлдлөө.
3 | 0 Хариулах
Зочин [107.127.39.17] 2021/8/26
Европыг бол бараг жил болгон крантаа хааж шантаажилдаг
0 | 0 Хариулах
Цирк хүүхдүүдийнх [138.197.208.59] 2021/8/26
Мэдэхгүй юмаараа поопорч гэнэ.
1 | 0 Хариулах
Зочин [103.80.210.183] 2021/8/26
сумъяабазар гэдэг малаар шийдүүлэх дутаж гэнэ ээ. зайлаад өгвөл сайн юм сан.
1 | 0 Хариулах
Zochin [147.161.192.124] 2021/8/26
Манайх шиг нүүрсээр баян орон нүүрсээ л ашигласан нь дээр. Нүүрснээс бүх юмыг гаргаж авч болно. Энэ тал дээрээ л манай эрдэмтэд ажилламаар байна. Өөрт байгаа юмаа ашиглахгүй байж мөнгө зарж гаднаас юм авах нь буруу.Цахилгаан станцаа барих хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [107.127.39.17] 2021/8/26
Хүрэн нүрсийг гүнзгий боловсруулах тал дээр Герман улс гаргуун гэж байгаа….
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.193] 2021/8/26
За энэ одоо ОХУ-аас шингэрүүлсэн хий авч Сэржбүдээгийнхээ үнэтэй газан халаалтын бизнесийг дэмжихээр шийдэж. Улаандаа гарсан юм хийх юм. Зах зээл дээр үнэхээр хэмнэлттэй ашигтай бол иргэд аль хэдийн тэр халаалтыг нь аваад хэрэглэнэ шүү дээ.Ашиггүй учраас иргэд авахгүй байхад. Ийм балай юм хийх гээд сууж байдгаа болимоор олон түмнээс ичмээр юм.
4 | 0 Хариулах
Zochin [192.82.75.76] 2021/8/26
Дүү нь газ бизнс хийнгүүт л нүүрс больж газ гаднаас худалдаж авна гээд л. Энэ тийм их мэдэлтэй хүн үү. Өөрийгаа уул уурхайн сайд уих ын гишүүнээрээ бодсоор л байгаа юмаа даа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.43] 2021/8/26
Маш зөв ярьж байна. Хийж ч байна. Хууль бусаар барилга барьсан газрын мафиуд троллуудаар их гүтгэж гүжирдэж байна даа
2 | 6 Хариулах
Зочин [192.82.83.4] 2021/8/26
ийм тэнэг. монгол нүүрсээр асар баян улс шүүдээ гэтэл дахиад нэг юмаар хөрш дарангуйлдаг улсаас хараат болох гээд чичрээд байж байдаг. японы жижиг хотыг нэг жижиг нүүрс хэрэглэдэг станц 2хон хүн ажиллуулж байгам, ямарч хорт хаягдалгүй, технологи аль эрт монголын энэ асуудлуудыг шийдцэн байгаа бид нар зүгээр тэр технологийг оруулж ирж ашиглах асуудал бусдаар бол монголд бүх зүйл байна, гадны зарим улсын мөрөөдөөд ч барахгүй зүйлс бий.
9 | 0 Хариулах
tom bulchintai zaluu. [150.129.143.153] 2021/8/26
sumyag ovoo bolovuu gej bas tamirchin hunii huvid bodoj baisan buruu baij zaaval orosoos haraat baih gej huseh hereg yu bainaa.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.160.88] 2021/8/26
Bas 1 yumaaraa Orosoos haraat bolood GAI bishuu????
6 | 0 Хариулах
Зочин [59.153.112.75] 2021/8/26
Suumkaa malaaa barilga baishin bariulahgui gj uhsen ulentsgeee demiired bga mal v’??? Chiiii gazaraaa avchhsan bol barij l taaraaa sh ddd chii horiglodog hen b
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.135] 2021/8/26
Оросод ашигтай бол юу ч хийсэн хамаагүй.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.72.191] 2021/8/26
ёооё тэнэг тэнэг юм бодож олоод л яриад явах юмаа.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.107] 2021/8/26
Оросоос битгий хамааралтай болоод бай л даа. Тэд нар чинь юм юмаар боогоод байгааг мэдэхгүй байна уу? Нөгөө Богд хан төмөр замд чинь холболтын цэг өгөхгүй, 170км овоолсон шороо болгоно гэж заналхийлсэн байна. Тэр уулзалтын протокол энэ тэр юмнуудаа уншаач, эсвэл уншаад ойлгодоггүй юм уу?
15 | 0 Хариулах
Бодол [124.158.70.56] 2021/8/26
Тавантолгойн орд битүү хий байгаа. Юу яасан оросоос авах. Дахиж бас нэг салбараа оросуудад өгч , хавханд орж болохгүй!
23 | 0 Хариулах
temuujin [202.9.40.41] 2021/8/26
Оросоос хараат бус байх гэж нефтийн үйлдвэр, цахилгаан станц барих гэж 60-70 жил махаа идэцгээж байна. Одоо бас юун хий вэ? Барилга барихыг хориглоод байхаар орон сууцжуулах арга хэмжээ ав л даа.
20 | 0 Хариулах
Зураг
15 | 7 цаг