Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Tapatrip: Олон улсын нислэг, зочид буудал, аялал захиалгын нэгдсэн платформ нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийг нээе уриатай Tapatrip хэмээх шинэхэн старт-ап компани аялал жуулчлалын салбарт шинээр мэндэлж байна. Технологид суурилсан аяллын бүх үйлчилгээг хялбар, хүртээмжтэй  хүргэх  зорилготой тус компани олон улсын зочид буудал, онгоцны нислэг болон аяллын олон хөтөлбөрийг хэзээ ч, хаанаас ч (24/7) гар утсанаасаа эх хэл дээрээ захиалах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, сүүлийн 18 сард 70 сая хүн энэ салбарт ажилгүй болж, 4.7 триллион долларын хохирол учраад байна. Хямралыг боломж болгож аялал жуулчлалын салбарын эргэн сэргэлтийг хурдасгах зорилготой тус хамт олон Хятад, Англи, Хонг Конг, Тайвань зэрэг дөрвөн улсад аль хэдийнээ салбараа нээж Монгол, Англи, Хятад гэсэн гурван хэлээр үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болсон байна.

Компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал З.Батгэрэл нээлтийн үеэр хэлэхдээ: “Бид дэлхийн 55 улсын 100 гаруй хотод ойрын 3 жилдээ багтааж үйлчилгээгээ хүргэх томоохон зорилготой ажиллаж буй бөгөөд Монгол Улсаас төрөн гарах Unicorn компаниудын түүчээ болох зорилготой юм”

 
Тапатрип компанийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл

Хэрэглэгч тантай аялал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үйлчлээд зогсохгүй дараагийн аялал эхэлтэл 24/7 хамт байж хэрэгцээт бүх үйлчилгээг хүргэх гол зорилготой. Тус платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглаж, их өгөгдөл дээр анализ хийх, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ, олон хэлний сонголт, олон улс дахь аяллын зөвлөхүүд гэх зэрэг бусад олон дабуу талуудыг дурдвал дотоодын зах зээлд урьд өмнө нь байгаагүй шинэлэг үйлчилгээг агуулсан платформ болж байгаа юм.  

Одоогийн байдлаар Тапатрип / Tapatrip / платформд 195 улсын 900 гаруй авиа компани, 1 сая гаруй зочид буудал, 100 гаруй  мянган аяллын тусгай хөтөлбөр байршаад байгаа бөгөөд цаашид ч өдөр, цаг минутаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөж, сайжруулалтуудыг хийсээр байх болно.  

Мөн Тапатрипын хамт олон аялагч таны тав тухад нийцүүлэн VIP салбараас үйлчилгээ авах боломжийг бүрдүүлээд байна.

Гадаад явахад гадны үйлчилгээ хэрэггүй боллоо. Дэлхийг нээцгээе.

 

Аппликейшн татах:

Салбарууд:

  1. VIP салбар Хаяг: ХУД, Ривер Гарден, 308
  2. Ордон салбар Хаяг: СБД, 8-р хороо, Сан Бизнес төв, 8 давхарт

Холбоо барих:

Утас: 7515 4444
Viber, WhatsApp, WeChat : 8515 4444
E-mail: crm@tapatrip.com

Сошиал хаяг:

Facebook: https://www.facebook.com/TapaTripTravelAgency
LinkedIn: https://www.linkedin.com/company/tapatrip

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.