2022/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
10:00
S26
-12°
11:00
S26
-13°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
19:00
S20
-16°
20:00
S20
-16°
21:00
S20
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн ахмад эмч А.Амбасэлмаа Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Хүндэт эрхмүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа бөгөөд түүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо.

Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн амь насыг үл хайрлан хүчин зүтгэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг төр ийнхүү үнэлж, хүндэтгэлээ илэрхийлж буй юм. 

Доктор А.Амбасэлмаа "Ард түмэндээ, хамт олондоо маш их баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь багийн ажил байдаг. 40-өөд жил халдварт өвчинтэй тэмцэх ажилд мөр зэрэгцэн зүтгэж байсан үе үеийн хамт олондоо талархаж байна.

Цар тахлын вирусийг тойроод гарах арга байдаггүй. Өвчлөлд өртөх, эсвэл вакцинаар дархлаажуулах арга бий. Цар тахал өргөн тархсан үед бүгдээрээ вакцинаа хийлгэвэл сайхан цаг удахгүй ирнэ. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе" гэв. 

x