Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. 

Энэ асуудлаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Н.Түвшинбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийднэ. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн. Хэргийн талаар янз бүрийн батлагдаагүй мэдээлэл гарч байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өөрөө энэ ажлыг хийнэ. Прокуророос зөвшөөрөл өгвөл бид мэдээлэл өгч болно. Н.Түвшинбаяртай холбоотой өмнөх зүйлүүдийн талаар мэдээлэл алга байна.

Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаа, холбогдох гэрчүүдээс авсан мэдээллийн талаар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан" гэлээ.