Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг баривчлан, мэдүүлэг авч байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж. 

Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр "Интермед" эмнэлгээс очиж баривчилжээ. 

Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны орой Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээн, өөрөө "Интермед" эмнэлэгт эмчлүүлж байсан аж. 

Эх сурвалжийн хэлснээр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн хохирогч болох Э.Энхбатын биеийн байдал маш хүнд байгааг хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn