Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 41 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2,907 болов

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн коронавирусийн халдварын тархалтыг ХӨСҮТ-өөс танилцууллаа.  

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 2,907 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 41 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 40, аймаг орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Эдгээрээс дотоодоос халдвар авсан 40, Алтанбулаг боомтын татан авалтаар ирсэн зорчигчдоос нэг тохиолдол илэрсэн.

Сүүлийн 24 цагт дотоодоос халдвар авсан 40 тохиолдлын 20 нь “Нэг хаалга Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн хавьтал, 14 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтлаас тандалтаар илэрсэн. Зургаан хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлал явагдаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3WMD6yvjxo/

Түүнчлэн "Халдварын тоо буурахгүй, дээрээс нь халдварын нөхцөл байдлыг илэрхийлдэг үзүүлэлтүүд төдийлөн сайжрахгүй байгаа тул дэглэмээ сахих хэрэгтэй байна. Олон хүнтэй, үйлчилгээний газраар аль болох явахгүй байх, шаардлага гарсан тохиолдолд 15 минутаас дээш байхгүйг хичээх хэрэгтэй байна.

Мөн албан тасалгаанд олуулаа суудаг бол агааржуулалт хийж, амны хаалттай суухыг анхааруулж байна" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.