Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.20: 35 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,586 боллоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

Засгийн газрын ХМХХ-ийн дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг "Өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22,123 өрхийн нэг иргэнийг "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамруулсан. Үлдсэн айл өрхүүд байгаа. Эдгээрт явуулын цэгээр шинжилгээ авч байна.

Мөн Хан-Уул дүүрэгт үлдсэн 2,000 орчим өрхийн шинжилгээг өнөөдөр явуулын цэг PCR шинжилгээг авч байна. Шинжилгээг дахин авах ажил үргэлжилнэ" гэв.

Баянзүрх дүүргийн иргэдээс шиинжилгээ авах ажил маргааш буюу хоёрдугаар сарын 21,22-нд зохион байгуулагдана гэдгийг тэрбээр нэмж мэдээллээ.