Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.18: 49 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,493 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 40,217 хүний сорьцод шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 39 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан бол "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээгээр 10 хүн халдвар авсан нь батлагдав.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,493 боллоо.

Мөн хугацаанд 25 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,802 болсон байна. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байна.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-86
  • Хөнгөн- 584 хүн байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.