2021.02.17: 28 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,444 боллоо
Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.02.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Нэг хаалга-Нэг шинжилгээ ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай байгааг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 38,409 хүний сорьцод шинжилгээ хийхэд 28 хүнээс коронавирус илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусийн тохиолдол 2,444 боллоо.
Мөн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1,777 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 77.7 хувийг эзэлж буй.
Өнөөдрийн байдлаар 654 хүн эмчлэгдэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
