Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас 166 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

ikon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Үүний дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирэх юм. Үүнээс, 

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 18,
  • Жирэмсэн-асран хамгаалагчийн хамт байгаа 15,
  • Өндөр настан 3,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 8,
  • Бусад шалтгаантай 122 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.