Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн 4 орон сууцанд халдвар голомтолж, хавьтал болсон хүмүүс өвдсөөр байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийж буй. Үүнд одоогоор нийт 18,584 хүнийг хамруулснаас 13,262 хүний шинжилгээний хариу гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Үүнээс 6 тохиолдол батлагдсан ба өвчлөл голомтолж гарч байгаа 65, 12 дугаар байрны хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрчээ. Бусад хүнээс халдвар илрээгүй байна. 

Одоогоор БГД-т дөрвөн жижиг кластер голомт байгаа бөгөөд идэвхтэй хянаж байгааг хэллээ.  

Эдгээр дөрвөн кластер нь  

  • "Ачтан" эмнэлгийн ажилтнуудын орон сууц
  • 57
  • 65
  • 43 дугаар байр

бөгөөд халдвар үргэлжлэн голомтолж, хавьтал болсон хүмүүс нь өвдөж байна. 

"Эдгээр нь баяр ёслолоор айл хэссэн, нийлж баяр тэмдэглэсэн асуумжтай хүмүүс байна. Цаашдаа иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. 

Халдварыг хараад байхад нэг гэр бүл, эсвэл хэсэг бүлгээрээ, хамт олон нийлж арга хэмжээ зохион байгуулснаа мэдээлж байгаа. Иймд хүний бөөгнөрлөөс сэргийлж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг хүсье" хэмээн А.Амбасэлмаа хэллээ. 

Улаанбаатар хотод бүртгэгдээд буй нийт 603 тохиолдлын 55.7% нь БЗД, 17% нь БГД-т ногдож байна.

 

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/437414067402995

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.