Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Ачтан" эмнэлгээс COVID-19-ийн 45, "Мөнххада" компаниас 24 тохиолдол батлагдаад байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас хийсэн мэдээллээр "Ачтан" эмнэлгийн голомт үргэлжлэн гэр бүлийн халдвар болсон байна. Тус эмнэлгээс нийт батлагдсан толхиолдлын тоо 45 байгаагаас эрүүл мэндийн ажилтан 21, гэр бүлийн болон бусад хавьтал 24 байна. 

"Мөнххада" компанийн 8 ажилтан халдвар авсан бол гэр бүлийн хавьтал 16 хүнээс халдвар илэрч, нийт 24 тохиолдол батлагдаад байна. 

Ойрын хавьтал 1,328 хүн байснаас ажиглалт тандалтын хугацаа дууссан, шинжилгээ сөрөг гарсан 234 хүнийг өчигдрөөс гэрийн ажиглалтад гаргасан. Одоо ойрын хавьтал болох 1,094 хүн байна. 

Хоёрдогч хавьтал 2,252 хүн байсан нь өчигдөр нэмэгдэж, 2,455 болсон. Эндээс 405 хүнийг гэрийн ажиглалтад гаргаж, 2,050 хүн хоёрдогч хавьтлаар хяналт, тандалтад байна.   

Ийнхүү нийт 639 хүнийг гэрийн ажиглалт, хяналтад шилжүүлжээ. 

Видео:

https://fb.watch/2WcI0L1I5m/