Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан.
Энэ хүрээнд 2020.11.12-ны 06:00 цагаас 2020.11.17-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэг цуцлагджээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдэгдэх МИАТ ТӨХК-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчигч тээвэрлэх тул зорчигчдын билетийн бүртгэлийг 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд 11-333-999 дугаарт хандан бичүүлнэ үү.
Бусад МИАТ ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09:00-18:00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу.
"13-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр Сөүлээс иргэдээ авчрахгүй бөгөөд зарим шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ачиж авчрахаар төлөвлөж байгаа" гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!