2020 оны эхний арван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 10,423.1 сая ам.доллар болж, 2019 оны мөн үеэс 1,170.1 сая ам.доллар буюу 10.1%-аар буурсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Харин экспортын дүн импортын дүнгээс 1,549.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ.
Экспортод 5,986.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3%-аар буурсан байна.
Экспортын барааны нийт дүнгээс харвал
2020 оны эхний 10 сард боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100%, чулуун нүүрсний 95.2 хувийг БНХАУ-д, жоншны 76.2%-ийг БНХАУ-д, 23.5%-ийг ОХУ-д, үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 80.5%-ийг Итали-д, ямааны угаасан ноолуурыг 100% БНХАУ-д экспортолсон байна.
Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт:
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!