ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"УОК-оос тавьсан таван шаардлагад нийцсэн, БНСУ дахь бүх иргэн энэ сард эх орондоо ирж дуусна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ГХЯ-ны Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өглөө.

"Ази, Европ, АНУ-аас ердөө 150 орчим иргэн л яаралтай буцах хүсэлтэй байна"

Тэрбээр "ГХЯ-наас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог нарийвчлах ажлыг хийж байгааг өмнө нь мэдэгдэж байсан.

Өнөөдрийн байдлаар яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч Ази, Европ, АНУ-аас нийтдээ 150 орчим иргэн л яаралтай буцна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн байна.

Дээрх тоонд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн тоо ороогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь тус улсад манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг.

Аравдугаар сарын 12-ны өдөр Сөүл дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр, тус улсаас эх орондоо буцах хүсэлтэй гэж бүртгүүлсэн иргэдийн тоо 4,388 байсан.

Харин энэ сард Сөүл рүү үйлдэх таван удаагийн нислэгээр 1,200 гаруй иргэн ирнэ гэж тооцвол үндсэндээ тус улсаас ирэх хүсэлтэй манай иргэд 3,100 болж буурна.

Гэхдээ Сөүл дэх Элчин сайдын яам үлдэж байгаа 3,100 орчим иргэнийг нэн яаралтай буцах хүсэлтэй эсэх дээр нарийвчилсан тоон мэдээлэл гаргахад тодорхой хүндрэл гарч байна.

Энэ нь иргэд долдугаар сарын дунд үеэс нутаг буцах хүсэлтэй байгаагаа л бүртгүүлэх болсон үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой.

Сөүл дэх Элчин сайдын яамнаас ойрын өдрүүдэд үйлдэх таван удаагийн нислэгээр өнгөрсөн саруудад буцах хүсэлтээ гаргаад УОК-ын зүгээс тавьж ирсэн таван шаардлагад нийцсэн бүх иргэд эх орондоо ирж дуусна гэх мэдээллийг өгсөн.

Таван шалгуурт хамрагдаж болохуйц цөөн тооны иргэд л аравдугаар сар гараад Элчин сайдын яаманд буцах хүсэлтээ тавьсан байна" гэв.

"Өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 14 улсаас манай иргэд эх орондоо ирнэ"

Мөн тэрбээр "Өнөөдөр Сөүл хотоос транзит зорчигч авчрах нислэг үйлдэж байна. Уг нислэгээр Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч байгаа" хэмээн онцолсон юм.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.180] 2020/10/19
Яанаа гаднаас ирэгсэдээ саадаг бизнес нь зогсох нь ээ ,😂
0 | 0 Хариулах
Иргэн [124.60.114.164] 2020/10/17
Биё муутай өндөр настан 21 хоногийн чинь хориог дийлэхгүй хүлээгээд байна.хөгшид хүүхдэд агаар муу биё өвдвөл эмнэлэгийн тусламж авч чадахгүй гээд хүлээсэн хүмүүс олон бгаа
0 | 0 Хариулах
Kz [106.102.11.100] 2020/10/17
Unee buuruulaa
0 | 0 Хариулах
Zochin [192.82.74.182] 2020/10/17
Ene eh orondo ireh Hun alga gj shal hudla urged chin eh oronoo ger bul Ur huuhde Sanan betgerch bgach nislegiin une bolon tusgaarlaltiin chin uniig diilku bgan bishuu.
4 | 1 Хариулах
Зочин [117.111.2.3] 2020/10/17
Malnuud ta nart tegej hudulmuruu shuluulahu??yamarch undeslelgui hudlaa yumnuud. Heden baychuul baychuuliin ur huuhed n butsad bid nar genet hereg bolsonu? Yadaj krantenii bair savaa aytaihan bolgochihood irged irged gej yri
0 | 0 Хариулах
Зочин [84.55.71.86] 2020/10/17
Юу яриад байгаа юм бэ 21 хоногийн карантинд нэртэй бизнес Мартын өндөр түүнээс чинь болоод явж чадахгүй хил онгойхыг харсан олон хүн байна
2 | 0 Хариулах
Зочин [210.121.73.86] 2020/10/17
Ta nart odoo shuluulah mongo algaoo.biletee hyamdruul bas 14 honog bolgo
1 | 1 Хариулах
Зочин [106.102.129.117] 2020/10/17
End comment bichsen humuus bas hudlaa poproh ymaa!!! 11,12 sarin hymd nislegin tiz avaad charteraar niseh bolchuul ter nislegee uragshluulaal nisej bolj l bnlee shtee
1 | 0 Хариулах
О [202.9.40.65] 2020/10/17
Үнийг нь дийлэхгүй байгаа юм чинь яаж ирэх вэ дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2020/10/17
Худлаа хуцаад байх юм. 5 шаардлагад нийцсэн хүнрүү яариагүй хүлээсэн хүмүүс байна цаана чинь. Харин хахуулийг нь өгье гэхгүй болохоор ярихгүй байгаа биз.
0 | 0 Хариулах
Zochin [92.38.152.61] 2020/10/16
Odoo 5n shaardlagaa bolildoo.Huuhedteigee iranaas butsmaar bna 11sard istanbulaas nisleg gargaj uguuch guij bna
1 | 1 Хариулах
Зочин [220.134.62.54] 2020/10/16
Butsah huselttei hun zunduu bii harin tanai shulaach tulburiig chin tuluh huselttei hun alga.
1 | 0 Хариулах
Зочин [58.109.221.157] 2020/10/16
eh orondoo butsah humuus alga gej hudlaa shuu Sudalgaag sain hiih heregtei
1 | 0 Хариулах
Зайл [106.101.64.118] 2020/10/16
Эх орондоо буцахад үхсэн хатсаных нь 5н шаардлага ...зайл Монгол шиг ийм орон дэлхий алга
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.221] 2020/10/16
Үүнийг халаач !
1 | 0 Хариулах
Зочин [47.144.98.238] 2020/10/16
Hudlaa shaahaa bolio, yavya gesen humuusiig avahgui baijiij
1 | 0 Хариулах