Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сиэтл рүү хийх нислэгийг больж, аравдугаар сарын 28-нд Токио руу дахин нэг нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 28-нд Токио руу нислэг үйлдэхээр болсныг Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

"Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэн Япон улс руу зорчих визээ аваад байгаа"

Тэрбээр “Аравдугаар сард Сиэтл руу хийх нислэгийг эргэж харж, мэдэгдэнэ​ гэдгийг хэлж байсан.

Тэгвэл АНУ-д байгаа ЭСЯ болон Нью Йорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газар, Сан-Франциско дахь Ерөнхий консулын газраас авсан мэдээллээр аравдугаар сарын 16-н буюу өнөөдрийн ирж байгаа нислэгт буцах хүсэлтэй иргэд нь хамрагдсан.

Үлдсэн иргэдээс дахин нарийвчлан мэдээлэл авахад аравдугаар сард нутаг буцах боломжтойгоо мэдэгдсэн 46-хан иргэн байгаа учраас тэдгээр иргэдийг транзит нислэгээр дамжуулан татах боломжтой гэж үзээд Сиэтл рүү нислэг үйлдэхээ больж, аравдугаар сарын 28-нд Токио руу дахин нэг нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.

Токио руу нислэг үйлдэх болсон шалтгаан нь аравдугаар сарын 1-нээс Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй буюу тус улсад хөдөлмөр эрхэлдэг иргэд болон оюутнуудад виз олгож эхэлсэнтэй холбоотой.

Аравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Токиогийн нислэгээр 250 гаруй Монгол иргэн Японыг зорьсон бол яг өнөөдрийн байдлаар Япон улс руу зорчих визээ аваад байгаа иргэдийн тоо 300-г давсан.

Тиймээс аравдугаар сарын 28-нд үйлдэгдэх Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг нь тухайн иргэдийн хүргэж өгөх үндсэн зорилго тээж байгаа төдийгүй тус нислэгээр нутаг буцах хүсэлтэй цөөн тооны иргэдээ татах боломжтой” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/826086088190608