ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчид ирэх сард монгол бичгийн чадвараа шалгуулна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болсон байна. 

УИХ-аас 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ удаагийн хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршиж буй. 

Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх зорилтын хүрээнд хийх ажлуудад “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх ба төрийн албан хаагчидтай холбоотой дараах ажлуудыг хийхээр тусгажээ. Үүнд: 

  1. төрийн албан хаагчийн анкет (маягт-1)-д монгол бичгээр унших бичих чадварыг тэмдэглэх хэсгийг нэмэх;
  2. төрийн албанд анх орох иргэдийн монгол хэл, бичгийн шалгалтын 20-аас доошгүй хувь нь монгол бичгийн агуулгаас бүрдсэн байх;
  3. төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах;
  4. төрийн байгууллагууд байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын сургалтын хөтөлбөрт ажилтны монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг жил бүр төлөвлөх, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж тайлагнах;
  5. төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр монгол хэл, бичгийн хянан найруулах чиг үүргийг холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгах;
  6. төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх;
  7. хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг бүх шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд санаачилга, үр дүнтэй ажилласан төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, ажилтан, иргэдийг урамшуулах гэжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ЗӨВ, ГОЁ
25
Зураг
ХАХА
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [192.82.80.147] 2022/1/5
Шинэ үсэг хэрэглэснээрээ орос болчихгүй, тусгаар тогтнолоо алдчихгүй. Монгол хэлтэй, монгол соёлтой , монгол заншилтай монгол улс хэвээрээ л байна. Хуучин шинэ бичгийг зэрэг хэрэглэж, эцэстээ хуучин бичигтээ шилжинэ гэдэг бол хойш ухирсан хэрэг. Илүү ажил , ядарч байгаа эдийн засагт дарамт. Төрийн албан хаагчдаас уйгаржин бичгийн шалгалт авна гэдэг бол буруу, ажилд нь садаа. Одоо байгаа төрийн түшээд нараа хуучин үсгээр ажил төрлөө явуул гэдэг бол төрийн ажлыг будлиантуулж замбараагүй болгоно гэсэн. Жишээлбэл, Богд уулыг Чойбалсан уул гэж нэрлэх гээд бүтдэггүйтэй адил юм болно. Монголын ард түмэн хүлээн аваагүй .
0 | 1 Хариулах
Иргэн [192.82.80.147] 2022/1/5
Уйгаржин бичгийг түүх хэлээ судлах улсууд сурахад хангалттай. Манай шинэ бичиг дэлхийд байхгүй гайхамшигтай бичиг. Монгол хүүхдүүд 1- р ангийнхаа эхний улиралд үсэглэлээ үзээд уншаад бичээд сурчтхаж байна. Ийм орон хаана ч байхгүй. Уншаад сурчихлаар ухаан нь нээгдчихдэг. Иймээс монгол хүүхдүүд дэлхийн элдэв тэмцээнд түрүзлээд байдаг болжээ. Манай шинэ үсгийн хагас нь латин үсэг. Крилл үсгийн хагас бас латин үсэг. Крилл үмэг бол латинаас үндэслэн зохиосон славянуудын үсэг бичиг , орсууд өмчлөөд байх ёсгүй. Дэлхийн соёлын нэг хэсэг. Бидний хуучин , шинэ үсгийн аль аль нь бид дэдхийн иргэн болохын хувьд дэлхийн соёлын хэсгийг ашиглан хуучин ба шинэ үсгээ зохиож хэрэглэсэн. Шинэ үсэг бол латин ч биш, крилл ч биш, бид шинэ нөхцөлд , дэлхийгээс хоцрохгүйн тулд дэлхийн соёлын ололтоос авч зохиосон монгол бичиг үсэг, бидний үсэг. Крилл гэж хэлдэг нь буруу . Шинэ үсэг чг хэлэндээ , ярианыхаа хэллэгт тохирсон дэлхий дээр байгаа хамгийн давшилттай үсэг бичиг. Хуучин үсэг дутагдалтай, хоцрогдсон.
0 | 0 Хариулах
Хандаа [202.126.88.38] 2020/11/4
Заавал сурах шаардлага байна уу даа. Хөрөнгө мөнгө, цаг зав гарзадсан л юм болох байх. Монгол үндэстэн оршдогоороо л оршино шүү дээ. Бусад өв соёлоо л алдахгүй байх хэрэгтэй гэж бодох юмдаа.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.140] 2020/10/4
УРАГШЛАХ БАЙТЛАА ХОЙШ УХРААД ОДОО НААД ХЭДЭН ХҮҮХДҮҮД КИРИЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧИХ ГЭЭД ХЭЦҮҮДЭЭД БАЙХАД ОДОО БИЧЛЭГ ДУУДЛАГА НЬ ЗӨРҮҮТЭЙ БҮҮР Ч ИХ АЛДААТАЙ БИЧНЭ ЭНЭ ОЛРН ЖИЛ УЙГАРЖИН БИЧГЭЭР БИЧСЭН ӨВӨРМОНГОЛЧУУД ТЭГЭЭД ХЭР ИХ ХӨГЖСӨН ЮМ БОЛ ДОО Улс үндэстэнг худлаа хошгоруулаад хорлоод байдагаа болимоор юм
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.98] 2020/9/26
ᠵᠥᠪ ᠰᠢᠥ
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2020/9/25
zubuu mungul bichig medej bh heregtei turiin alband durlaad bga ulsuudiin shalguuriig changa bolgoh heregtei changa geheer hanshaa osgood bga shuu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.203] 2020/9/24
ингэж тэнэгтэхээ хэзээ болих юм бэ. одоо болиоч. эхлээд крил зөв бичих дүрмээ олигтой заахаа бодооч. хэдэн жил болоол ингэж солиорч байх юм. мөнгө хийж л байвал ирээдүй чинь хамаагүй юмуу
3 | 6 Хариулах
Зочин [66.181.161.3] 2020/9/24
Яг зөв ингэж эрчимжүүлэх хэрэгтэй бгаа юм эх орон эх хэлнийхээ төлөө энэ бүхнийг чадах ёстой шүү монголчуудаа
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2020/9/24
Мглын түүхэнд баталсан хамгийн эргүү хууль. Нийтээрээ бичиг үсэггүй болно. Эрс эсэргүүцэж байна
0 | 5 Хариулах
unen ug [192.82.77.42] 2020/9/24
mongol bichig useg medkui toriin alban haagch ta mongol bichgee suraj irelnuu
3 | 0 Хариулах
зочин [202.126.88.128] 2020/9/25
өөрөө монголын түүхийг уншсан юм уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2020/9/24
Зөв.Ялангуяа соёлын байгууллагынх бүр сайн мэдэж байх ёстой. Монгол хүмүүн байхын утга учир Монгол хэл соёлоо авч үлдэх , Монгол бичиг сурах мэдэх үүрэгтэй дэмжиж байна.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.72] 2020/9/24
Англи хэлтэй болголдоо ядаж, юун монгол бичиг вэ
1 | 7 Хариулах
Зочин [202.126.88.154] 2020/9/24
эргүү юмуу.
0 | 2 Хариулах
Бн [202.126.88.194] 2020/9/24
Энэ эсэргүүцээд бгаа оркууд бүгд төрийн албаны залхуу халтрууд бн.
6 | 0 Хариулах
Yaadag bilee dee, burhaan [185.225.209.104] 2020/9/24
Ee burhan mine. Uls niiteeree erguuteed duusah yum baina l daa. Yaana daa, yaana.
2 | 4 Хариулах
Zochin [66.181.161.49] 2020/9/24
Тэнэг ээ битгий гайхуулаад бай
0 | 0 Хариулах
Зочин [73.203.115.233] 2020/9/24
latin ru shiljyaaa , kirilliig xayax tsag ni bolson
0 | 6 Хариулах
Э.Цогсом [66.181.161.117] 2020/9/23
Сайн байна уу? Болж байна. Тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Зөв байна. Баян-Өлгий аймгийн төрийн албанд ашгүй мэдлэг чадвартай монгол хүн орон нь
8 | 1 Хариулах
Зочин [202.179.21.240] 2020/9/23
Ард түмнийг заавал 1 юмтай хутгалдуулах сонирхолтой юмаа, тэр хооронд өөрсдөө дээгүүрээ холион бантангаа хийгээд амжуулдаг
3 | 1 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
ингэж балайртаж байхаар латин үсэгт шилжих хэрэгтэй дэлхийн жишгээр. Кирилл муухай харагдаад байна гээд байгаа юм бол. хасгуудаас дор болчих гэж.
5 | 4 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
ху жаа дарга ирээд энийгээ сурах гээд дэлхийн хөгжлөөс хоцроод байж бй. шарын шашинд гацсан шигээ гэсэн юм байна.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.88] 2020/9/23
Krill bichig putintaifaa tsug delhiigees alga bol
0 | 1 Хариулах
Zochin [202.9.46.233] 2020/9/23
Естой мэдрэлтэх юмаа уйгаржингаар шинжлэх ухаанаа судлахуу бага тэнэгтээрээ энэ улс хаашаа яваад бна малуу
9 | 7 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
ху жаа нар шахаад зээл өгөөд явлаа ш дээ
0 | 0 Хариулах
зочин [202.126.88.128] 2020/9/25
бага залхуур. хятадууд ханз бичгээрээ шинжлэх ухаан судлаад хиймэл оюун ухааныг хөгжүүлж байна, израилиуд 100 хан жилийн өмнө сэргээсэн еврит хэлээрээ эрдэм шинжилгээ судалгаагаа хийж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.236] 2020/9/23
Яах вэ зөв л байх. Гэхдээ наад дипломын голууд чинь яг үнэндээ мастер, докторын ажлаа өөрсдөө бичиж, хамгаалсан уу гэдэг үнэхээр эргэлзээтэй шүү. Мөнгө өгөөд хүнээр бичүүлчихсэн хүмүүс байгаа даа. Тэгээд дарга даамал хийгээд, өөрөөсөө илүү гарсан ажилчдаа ад үзээд, төрийн ажлыг гацаагаад сууж байдаг гэдэгт итгэлтэй байдаг шүү.
10 | 1 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
англи хэлтэй нь гурвууланг нь байвал зүгээр байна. энэ англи хэлтэй гээд байгаа хүмүүс яг үнэндээ хэлгүй ш дээ Хүрэлсүхээс өгсүүлээд.
12 | 0 Хариулах
Зочин [202.126.89.187] 2020/9/23
Энэ зөвөө . Бид ядаж хэл соёлоо авч үлдэх хэрэгтэй. Дээрээс нь англи хэлнийх нь мэдлэгтэй нь цуг шалгах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.28] 2020/9/23
Тэгвэл ерөхийлөгч, Их хуралд нэр дэвшигч нараас бас монгол бичгийн шалгалт авч байх хэрэгтэй шүү. Төрд алба хаасан хүмүүс дэвшдэг биз дээ?
9 | 0 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
ёоооё ёооё эргүүтэхээ болиоч дээ. монгол бичиг сурлаа гээд хэнд хэрэгтэй юм. дуртай нь сурна л биз.
8 | 10 Хариулах
zochin [202.55.188.86] 2020/9/23
yu hutsaad bgan be hel bicheg mohwol undesten mohdog ym. chini hend ch hereggui geed baigaa bichgiin chn tuluu ovormongold 5 hun amia horolchihood bn.
10 | 4 Хариулах
Зочин [202.9.46.14] 2020/9/23
эх орноосоо урвагч.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.186.242] 2020/9/23
Хэцүү ч гэсэн бид бүхэн яаж ийж байгаад шилжих хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
сургаад сүүлдээ балайраад монгол ккирилл зөв бичих дүрэм ч үгүй болоод дууссан ш дээ. одоо жаахан гайгүй болсон чинь дахиад үймүүлээд уналаа. авилгагчид нь ардын хүүхдийг англи хэл биш 100 жилийн өмнөх монгол бичигтэй зууралдаад бай гэнэ л дээ мэдээж
2 | 3 Хариулах
Зочин [192.82.66.160] 2020/9/23
Er ni Mongol bichgeer bichih zuilsee todorhoi bolgood huulichilchihval niiteeree surhad tulhets boloh bh da. Jishee ni turiin baiguullaguudiin hayag, alban bichgiin tolgoi, niitiin teeveriin hayag ch gedeg yum uu. Baga ch gesen surah tulhets, orchin ni bhgui bol hichineen Mongol bichgeer shalgalt avaad, loozognood neeh amjilt garahgui bol uu! Todorhoi hemjeenii shaardlaga, heregtsee uusgej bj l Mongol bichgiin hereglee uusnu bh. Er ni buh hayagjiltiig Mongol bichgeeree bolgoson ch yahav de. Yu geed bgaag ni oilgoh shaardlaga uuseed ireheer humuus ayandaa surna bh da.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2020/9/23
ёстой үнэн шүү орчин хамгаас чухал
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.82] 2020/9/23
Odoo bugd aldaagui bichdeg boltloo 24 on baitugai ym bolno. Ene ch unen zavharsan tiisheegee l handah bhda. Mongol bichigee surah n zuv gehdes ingej tuilshirch bas bolohgui l ym bgan. Zugeer 10n jiliin huuhduuded sain zaagaad tugsuhud n todorhoi shaardlaga taviad 100 gaas 70% hiivel tugsuh shaardlaga hangana ntr ged odoo avdag eyesh iin mongol helnii shalgalt shig ghde iluu hatuu bolgovol ireeduid hezee ch martahgui bas ter uydee shuud ene shiidveree gargahad ymr ch asuudal garahgui. Odoo negent suraagui humuusiig ajliin hajuugaar n hucheer surgaad hucheer heregluulvel ymr l olig baiv gej.
0 | 1 Хариулах
Mongol [103.229.121.135] 2020/9/23
Сэтгэлийн хөөрлөөр гаргасан попорсон шийдвэр. Хүний нэрэнд дээр гэхэд л бөөн будлиан холион бантан болно, цаашлаад техник технологийн хэллэг дээр л алиа алдана. Криллтэй адил гаднаас авсан л хуучны эд шүү дээ.Шийд гаргаж байгаа, дэмжиж чээжээ дэлдэж байгаа хүмүүс бүгд уйгар бичигний э ч байхгүй, ацаг шүдээ ч ялгахгүй, хэзээ ч ялгаж сурахгүй байж, ийм шийд гаргаж байдаг. ХЭлний эрдэмтэд гээд том том нөхдүүд байдаг, төрийн болголоо гэхэд шинэ хэллэгүүд, гадаад үгнүүдийг яаж бичих вэ гээд өчнөөн асуудлаа шийдсэн юм уу? ӨҮ,ОУ,ЖЗ,ХГ гээд л адил бичигддэг үсэгнүүд бий, орчин цагийн шаардлагыг хангаж чадах уу, энэ хуучны бичиг? Шийдэхэд уг нь маш амархан, цэнгээнт шоу маягийн шууд нэвтрүүлэг хийх хэрэгтэй, нэг талаас уйгар бичгээр нэвтэрхий гэгдсэн багш, эрдэмтэд нөгөө талаас энгийн 10 жилийн сурагчид. Ижил текстийг уйгараар буулгаад, дараагийн хүн нь уншиж дараагийн хүндээ бичүүлнэ гэх маягаар 3 удаа давтагдсаны дараа эхтэй тулгана.Тодорхой хугацаатай. Жишээ нь:Уганда улсын Оганду хотоос ир
3 | 6 Хариулах
Zochin [202.179.25.95] 2020/9/23
Зөв ш дээ. Ингэж шахахгүй бол криллээсээ салахгүй
5 | 3 Хариулах
Зочин [103.11.195.34] 2020/9/23
Өөр санаачлаад хэрэгжүүлээд хийчих ажил алга уу, бүр нэг ядчихсан юмаа нээх мундаг ажил хийж байгаам шиг харагдах гээд
5 | 3 Хариулах
Зочин [192.82.77.11] 2020/9/23
Элэгийн юмаа та нар криллээрээ хэдэн үгнээс хэд алддаг билээ
4 | 2 Хариулах
ЗОЧИН [103.57.94.150] 2020/9/23
10 ЖИЛДЭЭ 6 ЖИЛ МОНГОЛ БИЧИГ ЗААЛГААД ИХ СУРГУУЛЬД ОРСОН БАЙДГЫН. ТЭГСЭН МОНГОЛ БИЧИГ ЗААВАЛ ҮЗ ГЭЭД ПРОГРАМД НЬ БАЙСАН. ХАГАС ЖИЛ ЗААЛГАЛАА. ЗААСАН БАГШ НЬ МОНГОЛ БИЧИГТЭЭ ТААРУУ МУУХАЙ БИЧДЭГ НӨХӨР БАЙЖ БИЛЭЭ. ИХ СУРГУУЛЬ ГЭЖ МӨНГӨ СААСАН ГАЗАР ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГОСОНДОО. ХАЙРАН 4 ЖИЛ МИНЬ
6 | 2 Хариулах
Зочин [43.242.242.99] 2020/9/23
hiij helhe olj yadsan malnuud yumaa
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.35] 2020/9/23
Кириллээр ч зөв бичиж чаддаггүй юмнууд яаж чаавас зэрэг хөтлөхвийдээ.
12 | 4 Хариулах
Зочин [202.21.108.130] 2020/9/23
Yag. Hoshin shiidver gargaha bolimoor. Ehleed kirilleer shalgalt avasai
4 | 1 Хариулах
dwda [103.111.68.3] 2020/9/23
krilleer ooroo zub bichne uu
1 | 7 Хариулах
Зочин [192.82.72.70] 2020/9/23
Zuv l bichsen bn. Zarimiig ni tovchilson l bolohoos.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.49] 2020/9/23
монгол кирилл бичгийн хэл ч үгүй, англи ч үгүй юмууд ш дээ.
0 | 0 Хариулах