УИХ-ын сонгуульд дөрөв ба түүнээс дээш удаа сонгогдож байсан зарим нэр дэвшигч олонхын санал авсангүй
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын 62, АН-ын 11, бие даан нэр дэвшигч 1, Та бидний эвслээс 1, Зөв хүн электорат эвслээс 1 нэр дэвшигч урьдчилсан байдлаар ялалт байгуулаад байна.
Энэ удаагийн сонгуульд өмнө нь дөрөв ба түүнээс дээш удаа сонгогдож байсан зарим нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй байна.
Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Лүндээжанцан, Т.Ганди, Ц.Нямдорж, ШИНЭ эвслээс нэр дэвшигч Л.Болд, АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Р.Амаржаргал нар сонгогдсонгүй.
Харин МАН-аас нэр дэвшигч Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд нар дахин сонгогджээ.
| № | 2020 онд дахин дэвшиж буй гишүүд | Хэдэн жил УИХ-д суусан | Хэд хэд удаагаа дэвшиж байгаа | Намын харьяалал |
| 1 | Д.Лүндээжанцан | 30 | 9 | МАН |
| 2 | Ц.Нямдорж | 28 | 8 | МАН |
| 3 | Н.Энхболд | 20 | 6 | МАН |
| 4 | С.Баярцогт | 18 | 6 | АН |
| 6 | Р.Амаржаргал | 16 | 5 | АН |
| 7 | Т.Ганди | 16 | 5 | МАН |
| 8 | Б.Бат-Эрдэнэ | 16 | 5 | МАН |
| 9 | Сү.Батболд | 16 | 5 | МАН |
| 10 | Л.Болд | 16 | 5 | ШИНЭ эвсэл |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
