ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид гурав хүртэлх хичээлийн давтлагад хамрагдах боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлж байна.

Шууд үзэх:

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль дээр нь давтлага өгөхийг зөвшөөрсөн.

Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. 

Үүнтэй холбогдуулж, ямар заавраар зохион байгуулах тухай зааврыг БСШУСЯ-наас гаргаад байна. Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана. Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон. 

Түүнчлэн давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг гаргаж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүллээ. 

Хүүхдүүд зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна.

Энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлаганд суух боломжтой.

Давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.75.229] 2020/5/15
Сайн дураар гэчихээд, дээрээс бүртгэж байгаа, хүүхдээ явуулсангүй гээд багш нь загнаад утасдаад байх юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.28] 2020/5/11
Сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа бүрэн авч байгаа биз дээ. Хүүхдүүдээс дахиад давлагын мөнгө гэж аваад байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.144] 2020/5/9
piezda2
0 | 0 Хариулах
Hotsial.Com [130.149.80.199] 2020/5/9
** Эротик клубэд тавтай морилно уу
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.8] 2020/5/8
zaawal ebs iin huuhduuded dawtlag ogoh ymu busad kollej togson huuhuud yah we???
0 | 0 Хариулах
Зочин [103.10.23.87] 2020/5/8
Сургалтын төвөөр бусад хүүхдүүдэд суралцах боломжийг нь олгоочээ.Дотроос халдвар гараагүй байхад хэсгээсээ халдвар авна гээд байгаа юм бэ
1 | 0 Хариулах
Zochin [103.229.121.36] 2020/5/8
huuhduudiig davtlagand suuhiig shaardah heregteishd. daraa ni eyesh iin dun onoo geed l bagsh nariig jagsaadag baij. er ni ene ontsgoi nuhtsul uussen ued surguuli, bagsh narig jagsaahaa bolivol taarnashd. hagas jil huuhedteigee tulj haritsaagui, huduunii huuhduud 5 sar yu ch hiigeegui, ger oron, mal tul geed l yu ch hhgui irj bn shuu dee
1 | 4 Хариулах
Зочин [185.220.101.173] 2020/5/8
hulgaich bandi
0 | 0 Хариулах