Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
6,790 албан хаагч олон нийтийн эзэмшлийн зам талбайд үндсэн ажлынхаа зэрэгцээ эргүүл хяналт хийж, зөвлөмж зөвлөгөө өгч байгаа.
Гуравдугаар сарын 31-ний НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагийн үүрэгтэйгээр ажиллуулах шийдвэр гарсан. Өнөөдөр журам батлагдсан.
Өнөөдрийн байдлаар 1,525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд хороодын хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн эрхийг давхар гүйцэтгэнэ.
Гудамж талбайд дуут дохио, чанга яригчаар иргэдэд мэдээлэл, анхааруулга өгнө.
Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабаас аймаг, орон нутгийн Засаг дарга нарт санал ирүүлсэн. Улаанбаатар хотын хувьд бид аль болох цөөн тоогоор зорчих, төвлөрлийг сааруулж ажиллаж байгаа тул одоогоор хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Онцгой нөхцөлд хязгаарлана.
Ариутгал халдваргүйжүүлэлтэд одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан" гэлээ.
Орон нутгийн зорчих хөдөлгөөний талаарх асуудал УОК-ын өнөөдрийн хуралдаанаар яригдаагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!