УОК өнөөдөр хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байгааг хүлээн авна уу.
/2020.04.14/
ШУУД ҮЗЭХ:
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаад бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа.
Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа.
Бас нэг асуудал бол гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар нэлээд судалж ярьж байна. Манай яам саналаа танилцууллаа. УОК-ын даргын үүргийн дагуу саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад саналаа боловсруулаад УОК-т танилцуулахаар болж байна.
Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнтэй холбоотой бид эрсдлээ тооцож байна. Ямар тохиолдолд татан авах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо нэгдүгээрт бодно. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс хэр сайжирч байна, тэрийг бэлдэж байж хуваарь гаргана.
Иргэдээ бид орхихгүй. Боломжоороо, чадлаараа, нислэг хийдэг цэгүүдээсээ авах бодлого барина. Тодорхой хугацааг өнөөдөр хэлэх боломжгүй.
Гадаад улсад халдвар авсан Монгол Улсын нийт 9 иргэн байгаа. Тухайн газрын ЭСЯ-д холбоотой байгаа ихэнхтэй нь. Зарим нь өөрсдөө мэдээллээ нууцалж байгаа, тухайн оронд хүний эрхийн асуудал учраас. Ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа.
Иргэдээ татан авахаар болбол хангалттай хугацаа өгч зарлана. Өөр орноос транзитаар ирэх боломжийг нь иргэддээ хангаж өгнө. Тухайн үедээ УОК шийднэ.
Эндээс нислэг хийхдээ битүү нисэж байгаа. Нислэг байгаа тохиолдолд явна гэсэн иргэдийг явуулж байгаа.
Ердийн нөхцөл биш учраас шаардлага ч хатуу тавьж байгаа. Хэрэв эндээс явж байгаа бол нөхцөл байдал тогтворжтол эргэж ирэхгүй шүү, захиалгат нислэгт багтаахгүй гэдгийг хэлж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн дэлхий нийтээрээ бүх газарт ялгаагүй, Монголд ч мөн гадаад иргэдийн виз дуусаж байгаа. Өнөөдрийг хүртэл виз нь дууссан иргэдийг шийтгэл торгуульд оруулаагүй. Мэдээж дуусаж байгаа хүмүүс ЭМЯ-ндаа хандах хэрэгтэй гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!