Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
ОБЕГ-ын дарга, генерал Т. Бадрал: Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг эрүүл мэндийн байгууллагаас тавьсан. Эрүүл мэндийн байгууллагуудаас COVID 19 вирусийн нууц үе нь 14 хоног биш 5.5-19 хоног болсон юм байна. Ийм учраас тусгаарлах хугацаан багадаа 21 хоног цаашлад 28 хоног болгох шаардлагатай гэдэг эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн дүгнэлт гарсан. Үүнтэй сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1,000 орчим иргэний тусгаарлах хугацааг дахин долоо хоногоор сунгаж байна.
Үүнтэй холбоотойгоор нислэгт өөрчлөлт орж байна. 14 хоног хугацаанл тусгаарлах ёстой байсан иргэдийг тусгаарлах хугацаа дахин долоо хоногоор сунгагдахаар тусгаарлах байранд дараагийн иргэдээ хүлээж авах бололцоогүй болж байна. Тиймээсгурван нислэгийнхээ хоёрыг нь эхний ээлжинд явуулахаар болж байна.
Мөн вирусийн нууц үе нь урт болж байгаа учраас нэг нь нөгөөдөө халдварлах магадлал өндөр болж байна. Тиймээс цаашид ирэх иргэдийг тусгаарлагдах байранд нэг өрөөнд нэг хүнийг байрлуулна. Одоо бол тусгаарлах байранд 2-5 хүн нэг өрөөнд байгаа.
14 хоногийн төлбөр болох 750 мянган төгрөг нь 350 мянгаар нэмэгдэж нийт 1,050,000 төгрөг болж байна.
Нэг өрөөнд нэг иргэнийг байрлуулах учраас тусгаарлах байрны шаардлага нэмэгдэнэ. Тиймээс зочид буудал, ААН-тэй дайчилгааны хуулийн дагуу хамтарч ажиллана.
-Тусгаарлах байр нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм байна. Иргэдийг хаана, хаана тусгаарлах вэ?
-Байр савны тусгаарлах байрын хотын захад байлгах асуудал ярьсан. Бидэнд бэлэн байгаа байрнуудын хамгийн дээд тал нь 300 орны багтаамжтай хотын гадна нэг амралт байна. Энэ байгууллагатай хамтарч ажиллана. 300 орны багтаамжийг өрөөгөөр нь тооцохоор 60-70 өрөө болно.
Тиймээс дахин өөр байр шаардлагатай байгаа.
-Өнөөдөр мэдээлэгдсэн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон иргэн өрөөндөө хэдэн хүнтэй байсан бэ?
-Сүүлийн тохиолдол нь өрөөндөө хоёулаа зочид буудалд байсан. Тэр хоёр хүний нэг нь ХӨСҮТ-д эмчилгээнд нөгөө нь хяналтад орсон.
-14 хоногийн хугацаатай тусгаарлагдаж байгаа иргэд төлбөрөө төлсөн. Эдгээр иргэдээс дахин долоо хоногийн төлбөр нэмж авах уу?
-Тэдгээр иргэдийн сунгасан долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэхээр болсон.
-БНСУ-руу буцах хүсэлт гаргасан оюутан сурагчдын асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Манай улсын 320 иргэн БНСУ-руу явах хүсэлт гаргасан. Тэдгээр иргэдийн 250 орчим нь эхний онгоцоор явна. Үүнд хориг байхгүй. Гэхдээ эргэж ирнэ гэдэг асуудал байхгүй.
Олон улсын нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимдоо ортол тэдгээр хүмүүсийг хүлээж авахгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!