Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас МСҮТ-ийн тэтгэлгийг 200,000 төгрөг болгох шийдвэр гаргалаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:11 2020/02/04

Засгийн газрын хуралдаанаас гаргаж буй шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулж байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг "Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах чиглэлээр авч буй үндсэн нэг арга нь МСҮТ-д залуучуудыг сургах явдал. Улсын болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ үйл ажиллагаа явуулдаг ба 2019-2020 оны хичээлийн жилд МСҮТ-д 37.8 мянган иргэн суралцаж байна. Мөн 45 хүртэлх насны иргэд МСҮТ-д суралцаж байгаа тохиолдолд 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгохоор журамд нь өөрчлөлт оруулсан.

Цаашид залуучуудыг ажлын байртай болгох талаар хоёр арга хэмжээг авна. Нэгт, төгссөн залуучуудыг ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн албадаар жуучлуулан гаргах, хоёрдугаарт, МСҮТ төгсөөд мэргэжил, ур чадвартай болсон залуучууд өөрсдөө ажлын байраа олоход дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

Мөн энэ оноос эхлэн бүтээн байгуулалтын ажилд цэргийн жинхэнэ албан хаагч болон дүйцүүлэх алба хааж буй залуучуудыг 5-6 хүртэлх сарын хугацаатайгаар суралцуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа. Гэхдээ мэргэжил, ур чадвартай болж байгаа эдгээр цэргийн алба хаагчдад тэтгэлэг олгохгүй" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/146830469619245/

15:33 2020/02/04

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж  байна.

Хуралдаанаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргажээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх "Тэмүжин өрлөг" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болгоно хэмээн хэлж байсан билээ.