ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр настнуудаас гадна тэжээгчээ алдсан, хөгжлийн бэрхшээлийн улмаас эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэнэ"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна. 

Уг хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу. Хуулийн төсөлд зөвхөн өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг тусгасан уу? 

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан миний биеэр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Баасан, Бямба, Ням гээд гурван хоног Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулаад, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Ингээд Засгийн газрын хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. 

Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна. 

Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. 

Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн хэрэгжилтийг хангах санхүүгийн эх үүсвэр маргаантай байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-"Эрдэнэс Монгол" компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс" гэдэг компани байгуулсан. Ингээд 2019 оны зургаадугаар сард Салхитын мөнгөний ордны лицензийг "Эрдэнэс силвер ресурс" компанид шилжүүлсэн байдаг. Энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал иргэдийн дунд эргэлзээ үүсгэж байгаа. 

Шүүх дээр асуудал байна уу, төрийн мэдэлд бүрэн очсон уу үгүй юу гэдэг асуулт байх шиг байна. Бид ажлын хэсгийн явцал судалж үзэхэд хуучин лицензийг эзэмшиж байсан хятадын компани Захиргааны хэргийн шүүхэд хандан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан юм билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх тэр компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс лиценз дээр маргаан байхгүй.

Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

-Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хамтад нь тэглэх үү?

-Үндсэн зээл болон зээлийн хүү хамаарна. Ер нь тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж байдаггүй. Арилжааны банкууд зээлийн мөнгө авахдаа тэтгэврээс хүүгийн төлбөрийг хамтад нь суутгадаг юм байна. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж гарахгүй. 

-Тэтгэврийн зээлийг тэглэснээр эдийн засагт хүндрэл учруулахгүй байх ямар арга хэмжээ авах вэ?

-Компанийн харьяанд байгаа ордын нөөцийг барьцаалж, бонд босгож байгаа учраас төсвөөс гадуур зохицуулагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс төсөвт хүндрэл учирна гэсэн ойлголт байхгүй. 

-Тэтгэвэр барьцаалдаг зээлийг бүр мөсөн зогсооно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр боллоо. Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгож байгааг оновчгүй гэж үзсэн. Тэтгэврийн зээл нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ  асуудлыг зогсоох ёстой гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Цаашдаа өрхийн зээл гэсэн бүтээгдэхүүн шинээр гаргахгүй. Харин богино хугацаатай, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Монголбанктай хамтран дараагийн арга хэмжээг авна. 

-Өмчлөлийн маргаантай ордын нөөцийг барьцаалсан бондод хэрхэн баталгаа гаргах вэ?

-Хуулийн төслөөр Салхитын мөнгөний ордын нөөцийг түшиглэн гаргаж байгаа бондод Хөгжлийн банк баталгаа гаргана. Тэгэхээр бондын баталгаатай холбоотой асуудал үүсэхгүй байх.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
65
Зураг
ТЭНЭГЛЭЛ
25
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
107 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.179.24.83] 2020/1/18
Сбна уу.Тэтгэврийн зээлийг тэглэх нь маш буруу.Харин хүүг нь тэглээд, төрөөс мөнгө авсан л бол яаж ийгээд л төлөх хэрэгтэй.Манай төр засаг ардчиллаас хойш ард түмнээ хэт ядууралд оруулж,сонгуульд ялахын тулд өөрийн тархи толгойгоороо биш, үргэлж тарчиг ядууг нь доромжлон гурил будаа, мөнгө төгрөг өгсөөр ирсэн.Нөгөө мангар ардууд циркийн амьтад шиг гараа тосоод сурчихсан.Одоо ийм аргаар явах цаг биш.Том баян нь хувьцаа тараах гээд ийм арга зохиож байгаа л даа.Энэ зээлийг тэглэх асуудал гарахаас өмнө олон хүн зээл авсан сурагтай.Тэгэхээр дээдчүүлийн талынхан зээл аваад, тэртэй тэргүй тэглэх юм чинь гээд авсан хэрэг.Ичээч.маш их нүгэл хийж байна даа.Энэ их мөнгөөрөө сургууль,эмнэлэг,түүний дотор эмнэлэгт хагалгаа хийлгэх зэрэг төлбөрийг тэглэж, эмч сувилагч нарын цалинг өндөр болгооч.Энэ хүмүүсийн ихэнх нь сургуулийн,орон сууцны төлбөр ба цагаан сарыг бусдаас дээгүүр тэмдэглэх гэж авдаг.Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий.Бусдаас илүү гарч хэдхэн хоног баярхаад яах вэ?ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ МАШ БУРУУ.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.29] 2020/1/9
Грүпп тэтгэвэр хоёр өөр
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.162] 2020/1/9
sn bnuu..tejeegchee aldsanii devteree baritsaalan zeel avsan tohioldold zeel chuluulultund hamragdahuu
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.87] 2020/1/8
би 1сая төг зээлтэй нас болоогүй ч нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чад вараа 60/алдсан гэж эрт гарсан бга манайхны ярьдгаар грүпп гэсэн үг л дэ тэгэхээр энэ зээл чөлөөлтөнд хамрагдах бол уу мэдэх нэг нь хэлж тус болооч
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.76] 2020/1/8
Хэзээ ч зээл аваагүй, гэхдээ баян тансаг биш, өдөр тутмын амьдралаа залгуулж байгаа хөгшид яах вэ? 10, 20 саяын зээл авсан хөгшчүүл цаанаа зээлийн баталгаа гаргах хэмжээний хөрөнгөтэй хүмүүс байх ёстой байх. Тийм хөрөнгөгүй тул хэрэглээний зээл ч авч чадаагүй, гэхдээ өлсөөд үхчихгүй амьдарч байгаа нэг нь яалтай...
1 | 0 Хариулах
zolbin [43.242.243.188] 2020/1/7
ih hurliin gishuud asuudliig sain oilgoj baigaa gehdee namiin shiidver uchir nudee aniad knopoo darna gants nrgrn hun garch yavah baih.er n teneg shiidver.zeel hiij huuhdedee mashin avch ugdug baij gej yarih hun bn.ene shudarga ariun es uu uuniig asuuh hun bii ene nuhdiin ariun es usdaad udaj bn geh hun olon garna.songuulid goridood barag hereggui.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2020/1/7
Ерөн монгол улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг бодолцож үзсэн үү? Энэ шийдвэр бол эдийн засагт маш хор хөнөөлтэй залуусаа дэмжээгүй бөгөөд бараг татвар төлөгчийн эсрэг гаргасан үйлдэл гэж харж байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.188] 2020/1/7
Ёстой гомдолтой байна. Тэтгэврийн зээл авчихвал хэсэгтээ амьжиргаа хэцүүднэ гэж гүрийсээр сар сардаа болгосон болоод явсаар ирсэн. Энийг мэдсэн бол зээл авах байсын. Амьжиргаа сайндаа биш, баран муудаа л зээл аваагүй шүү дээ. Гэтэл ингэж гадуурхагдах гэж...
1 | 0 Хариулах
pkxny [64.119.19.119] 2020/1/7
Солиорч байна даа энэ Чинзориг хулгайч энэ муу дахин сонгогдоно гэж бодож байна уу хуцна дааа
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.214] 2020/1/7
Ахмадаа алагчилдаг Чинзориг чи ёстой Өвөрхангайд сонгуульд луйвардуулж байхдаа таарсан жинхэнэ хог байж шүүу
2 | 0 Хариулах
Монгол [192.82.76.122] 2020/1/7
Тэтгэврийн зээлийг тэглэхийг мэдэж байсан их хурлын гишүүд,төрийн албан тушаалтнуудын ойрын хүрээний ахмадууд он гарахаас өмнө тэтгэврийн зээлд хамрагдсан байна.
3 | 1 Хариулах
Үндэсний аюултай 3 [182.160.2.133] 2020/1/7
Тэтгэвэрийн зээлийг тэглэх нь улс эх оронд минь ямар их хор хөнөөл учруулхыг мэдхийн дээдээр маш сайн мэдэж байгаа энэ 3 хүн. Тэд эх орныг минь яагаад ингэж хорлоод байгаа юм бэ? Мэдсээр байж шүү дээ. Хэдхэн санал худалдаж авахын төлөө ингэж увайгүй үйлдэл хийгээгүй бол уг нь. Та бүхнийг тэнэгээ мангараа май гээд л хоолны шавхруу л цацаж байгаа хэрэг шүү дээ.
2 | 0 Хариулах
Zochin [182.160.39.112] 2020/1/7
Ene 3 naad shiidveree butsaa.
3 | 0 Хариулах
Зочин [182.160.32.241] 2020/1/7
"Сохорсон хүмүүст хараа үнэгүй оруулъя" гэхээр "Би 3 дэх нүд хийлгэе" гэж байгаа юм шиг ядарсантайгаа барьцдаг хүмүүс их байгаа бололтой. Хүнсний аюулгүй байдал алдагдаад хэд хэдээрээ 6 саяын төлбөртэй хорт хавдарын гэх мэт өвчнүүдийн мэс засалд орсон гэр бүл, ах дүүтэй хөгшид багагүй байдаг болчихсон юм билээ шүү.
0 | 2 Хариулах
Зочин [202.21.96.76] 2020/1/8
Тэтгэврээ барьцаалд 5, 10, 20 саяын зээл авсан хүмүүсийн зарим нь эмчилгээнд зээл авсан бол тэрийг нь шүүгээд, тэглэж болох. Зээл авахгүй, үр хүүхэддээ өр үлдээхгүй гээд гүрийсээр 280,0 төргөрөөр амьдарч байгаа хөгшин ээж минь хүнтэй барьцсандаа биш "ийм боломж байсан бол яах гэж гүрийлж амьдрав би" гэж байнаа.
1 | 0 Хариулах
Санал [182.160.34.80] 2020/1/7
Би тэтгэвэрт гараагүй. Ерөнхийлөгчийн хийж байгаа зээл тэглэх ажил ахмадуудыг талцуулсан ажил болж бна. Бүх ахмадуудад ижил тэнцүү 3-5 сая төгрөг олгох хэрэгтэй. Өртэй нь өрөө суутгуулаад өргүй нь амжиргаанда хэрэглэж болно шүү. Манай томчууд дандаа өрөөсгөл юм хийх юм да. Хөөрхий өргүй хөгшид төр засгаас горьдоостой л бна да
9 | 0 Хариулах
Ахмад настан [103.212.117.201] 2020/1/7
Бүх ахмад дансанд 4-5сая төгрөг адилхан хийгээсэй өндөр зээлтэй 2000.0 тэтгэвэртэй,270 тэтгэвэртэй зээлгүй ахмадын хооронд их ялгаа бгаа шүү үүнийг судлаж үзэх байх
4 | 0 Хариулах
түшигбаяр [203.91.115.51] 2020/1/7
Зээл авах эсэх нь хувь хүний асуудал.байшин барих.гэртээ зурагт.хөргөгч.авах зэрэг асуудал үүсэхэдтэтгэврийн зээл их хэрэг болдог.иймд зээлийг богино хугацаагаар олгохыг эсэргүүцэж байна.төрөөр дандаа төлүүлнэ гэж байхгүй.өөрөө зохицуулахд л төлж ирсэн.миний хувьд урт хугацааны зээлээр амъдралаа дээшлүүлж яваагаа нуухгүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.31.126] 2020/1/6
Бүх тэтгэврийн насныханд тэгш хуваавал зээлгүй ахмадууд гомдохгүй л байх даа
4 | 0 Хариулах
Уншигч [202.9.41.4] 2020/1/6
Бидний багад "Өргүй бол баян,,гэж ахмадууд маань сургадаг блаа.Гэтэл одоо төр засгийн эрх баригчид маань"Өртэй нь хожно.Өргүй бол хохь чинь,,гэсэн зарчмаар иргэдээ амьдруулчих юм бнадаа
10 | 1 Хариулах
Зочин [66.181.161.101] 2020/1/6
за ингээд дампуурах дөхсөн хэдэн банк улсаас 800 тэрбумын эргэлтийн хөрөнгөө олж авлаа 800 тэрбумаас ямар ямар банк хэр хэмжээтэй хүртэх бол нэг хэсэг нь далимдуулах бол сонгуулийн төсвөө гоё босголоо одоо сонгуулиар хэрэглэх мөнгө нь бэлэн боллоо
6 | 0 Хариулах
Зочин [182.160.39.99] 2020/1/6
6 саяас доош зээлтэй иргэдийн зээлийг тэглэ. Ямар өндөр насиангууд 10-30 сая төгрөг зээлдэг байна аа.Наад хүмүүс чинь аягүй бол их зээл аваад байр авч түрээслээд мөнгөө идээд байж байдаг биз.Ядарсан 90 хувийн зээлийг л тэглэ.
6 | 1 Хариулах
Зочин [202.179.31.46] 2020/1/7
Өндөр тэтгэвэртэй хүмүүс л тийм зээл авч чадна. Тэглэх шаардлага байхгүй.
5 | 0 Хариулах
Зочин [182.160.32.241] 2020/1/7
Хүнсний аюулгүй байдал алдагдаад хэд хэдээрээ 6 саяын төлбөртэй хорт хавдарын мэс засалд орсон гэр бүл, ах дүүтэй хөгшид багагүй байдаг болчихсон юм билээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
ЕРӨНХИЙЛӨГЧ МАНДТУГАЙ
5 | 4 Хариулах
зочин [66.181.161.68] 2020/1/6
зээл аваагүй энэ180000 хүн монголын хөгжилд гар оролцоогүй гэж баттулга зандан нар үзэж байна.тэгээд хөсөр хаяж байна.үүнийг энэ төрийн шудрага бодлого гэж үзэж болох уу.
8 | 3 Хариулах
Tsetseg [139.5.218.42] 2020/1/6
Medeej
1 | 0 Хариулах
ахмад настан [202.9.46.51] 2020/1/6
ТЭТГЭВРЭЭ НЭМҮҮЛЭЭГҮЙ, ЗЭЭЛ АВЧ ТЭГЛҮҮЛЭЭГҮЙ ГАДУУРХАГДСАН 180000 АХМАД МАН-ЫН ЭСРЭГ САНАЛ ӨГНӨӨ
9 | 4 Хариулах
Ahmad nastan [202.21.108.184] 2020/1/6
Uls irniihi ireeduig bodoj zuv hundee l sanalaa ug gants gargasan shiidvereer ireeduig bodohgui amin huvia bodson zuil bichij bgaa bol uchuuhen hun bna daa zailuul ataarhaad bgaa yn bna huurhiis zeel avch bhgui yasiin uuriig ch hen ch horiiogui
2 | 2 Хариулах
Зочин [202.55.188.34] 2020/1/7
ter medeej 180000 hun manan mapad sanal ogohgui ni oigomjt bolloo
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.46] 2020/1/7
Мэдээж тэгнэ. Гэхдээ бас АН сонгож болохгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.14] 2020/1/7
Мөн үр хүүхэд ач зээ нь
1 | 0 Хариулах
зочин [202.55.188.42] 2020/1/6
Зээлийн үлдэгдэл их бага янз бүр байгаа ш дээ 20 саяын зээлтэй хүн 2 саяын зээлтэй хүнтэй ижил чөлөөлүүлнэ гэдэг бол шударга бус зүйл бүх ахмадад ижил дүнтэй олговор тэтгэврийн дансаар нь дамжуулан олгох хэрэгтэй ш дээ үлдэгдэл зээлээ өөрсдөө төлөх нь зүйтэй байхаа тэгвэл шударга зээлгүй нь мөнгөө аваг л дээ
12 | 0 Хариулах
Зочин [202.179.31.12] 2020/1/6
Монголчуудын тамын тогооны үлгэрээр хандах юм. Өөр Өнцөг байдаг байдаг юм шүү МОНГОЛЧУУДАА
1 | 1 Хариулах
Зочин [202.21.96.76] 2020/1/8
Ямар? Сонгуулийн гэж үү?
0 | 0 Хариулах
иргэн [192.82.77.1] 2020/1/6
Улс ороноо их өрөнд оруулчихаад зайлах гэж байна даа энэ хэд!!!!!!Сонгуулиар гарахгүй та нар өр нэмээд явлаа.ядаж % -лаж тэглэхгүй тэнэг юм хийлээ.!!!!!!яана даа.Солиорчээ.өр өр бр өөөаааа
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.50] 2020/1/6
Хөгжлийн Банк улс төрчдийн дахин сонгогдохын тулд мөнгө тараадаг суваг болж гүйцлээ. Яагаад хөгжиж буй орнуудад байгуулагдсан хөгжлийн банкуудын ихэнх нь бүтэлгүйтэж дампуурдаг нэг нотолгоо энэ юмдаа.
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2020/1/7
Buynt buurluud maani avchaad tui mai gehee medeh bhaa Luivarchidiin bulegleliig manan mapiig
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.46] 2020/1/7
Тэгэх юм шиг байлээ. Санал бол тэглэсэн тэглээгүйтэй хамаагүй гэж байлээ. Сөрөг саналыг бол мэдээж зээл аваагүй ч мөнгө аваагүй ахмад шууд өгнө.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.130] 2020/1/6
Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад оны өмнө тэтгэвэрт гарсан. Цалингийн зээлээ тэтгэврийн зээл болгож чадсангүй хаалгачихлаа. Одоо яана гэсэн үг вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
Цэргийн тэтгэвэр тэтэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авдаг иргэд хамаарна.
1 | 0 Хариулах
Armi [202.21.108.184] 2020/1/6
Garaagui bhdaa avsan tsalingiin zeel yu gej teygever luu shiljih vee dee uhaan zugeer biz
3 | 0 Хариулах
Оюун [202.126.89.236] 2020/1/6
Цалингийн зээлтэй байсан хүн улстөрийн нөхцөл байдлаар тэтгэврээ 55 нас хүрмэгц тогтоолгосон.Тэтгэврээрээ цалингийн зээлээ төлөөд явж байгаа хүмүүс бас эмзэг бүлэгт байгаа ш дээ
0 | 0 Хариулах
зочин [103.57.93.129] 2020/1/6
зөв
1 | 2 Хариулах
шинэ нам [202.9.46.60] 2020/1/6
Сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолохыг ШААРДЛАА
5 | 1 Хариулах
иргэн [103.26.194.137] 2020/1/6
Ахмадыг алгачилж болохгүй
9 | 1 Хариулах
Зочин [178.162.195.14] 2020/1/6
2019 onii 570 zeeleer awsan tegleechee, unetei mashin uhen hatan ajil hiij awlaa, yasan hatuu setgeltei humuus we heden sariin tsalingaa arai gej huraaj awj bhad
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.135] 2020/1/6
Yostoi saikhan zuil bn
1 | 2 Хариулах
Зочин [139.5.217.135] 2020/1/6
Yasan goyo yum be ih goyo bn
1 | 3 Хариулах
Зочин [202.126.88.41] 2020/1/6
Би зээл аваагүйчүүдийн нэг, би төрдөө зээл аваагүй болохоор хангалуун баян амьдралтай гэж үзэгдсэн бүх ард түмний баялагнаасаа хүртэх эрхгүй ялгаварлан гадуурхагдсан нэгэн, гэхдээ бид олуулаа. 180000, арай ч дээ, гомдмоор юм, гутармаар юм, бид ингээд энэ улсын хүний тооноос хасагдлаа гэж үү, өр тэглэх юм бол бидэнд ч бас хувь өг, яадаг юм бид ч адилхан хүн
15 | 1 Хариулах
Зочин [202.179.31.46] 2020/1/7
Та нарыг бүү хэл хүүхдүүдийг алаг үздэг төр! Хүүхдийн мөнгө зэргийг бол хангалуун амьдралтай нь ухамсраараа татгалзаад бусад нь бол авах ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.96.76] 2020/1/8
Андуураад байна, андуураад байна. Улсын төсвөөр тэтгэвэр нэмэхийн оронд тэтгэврийн зээлтэй цөөнхийн өрийг дарах тухай ярьж байнаа хө
0 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2020/1/6
buh ahmaduudad munguu huvaaj olgo, zeelee tuluh ni tuluud tsagaan saraa hiih ni hiig. tsaashid tetgevriin zeel gj balai yumiig boliulah heregtei
7 | 1 Хариулах
Долгор [66.181.161.105] 2020/1/6
Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан дэмжиж бна
3 | 10 Хариулах
Зочин [192.82.64.147] 2020/1/6
Zov Zov
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.50] 2020/1/6
Баттулга хүмүүсийг талцуулсан, хорлон арга хэрэглэдэг хүн юмаа. АНУ-д байсан бол аль хэдийн УИХ дээр импчимэнд хийж огрцуулна гэж явах байсандаа
8 | 4 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
орос эхнэрийн тэлээний баньд шд
4 | 5 Хариулах
Зочин [202.9.46.50] 2020/1/6
Ашиглаагүй, хэл амтай ордыг барьцаалж зээл тэглэх гэж дээ. Яг л 2012 онд ингэж байсан. Энэ хүмүүс,энэ намаас салах юмсандаа. Улс орноо, ирээдүй хойч, эдийн засгаа хорлож байх юм. Яанадаа
4 | 3 Хариулах
зочин [202.126.88.161] 2020/1/6
Цагаан сараар зээл өгөхгүй гээд яахын.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.235] 2020/1/6
Зээл өгөхгүй. Харин 1,2 сарын тэтгэврийн бүтэн өгнө, мөн богино хугацааны хүүгүй урьдчилгаа байдлаар өгөх боломжийг судалж байгаа гэж байна
3 | 1 Хариулах
зочин [202.126.88.161] 2020/1/6
Зээл аваагүй нь яах вэ.Мөнгөнд дургүй хүн байхгүй.Зээл авчихвал хоосон хононо гэж айгаад зээл аваагүй хамгийн тарчиг амьдралтай зээлгүй тэтгэврийнхэн хохь нь уу.Ахмадуудаа ялгах хэрэггүй.Байгалийн баялгийг ахмадуудад тэгш хүртээх хнрэгтэй
14 | 2 Хариулах
Зочин [202.55.188.44] 2020/1/6
tehh hohino
1 | 4 Хариулах
Tvmen [139.5.218.42] 2020/1/6
Tegsh baih n zub
2 | 0 Хариулах
Тэтгэврийн иргэн [103.229.123.50] 2020/1/6
Сонгуульд ялахын тулд иргэн бүрдээ 1.5 сая өгөх гэж амлаад амлалтаа биелүүлэх гэж улсаа бөөн өрөнд оруулж үйлээ үзэж үсээ зулгааж байсан нь саяхны явдал биз дээ? Одоо бүр дахиж сэргээж болдоггүй газрын баялгаа ухаад д өгөөд байх юм байна л даа.Би тэтгэврийн зээл авч өрөнд орохоос айгаад авч байгаагүй. Сардаа амь зуучих боломжтой хүмүүс нь зээл авдаг юм шүү дээ
12 | 1 Хариулах
Зочин [202.179.31.46] 2020/1/7
Боломжтой хүн л зээл авдаг. Боломжгүйд нь банк татгалзсан хариу өгдөг. Тиймээс боломжгүй хүмүүсийг яаралтай аргагүй нөхцөлд ББСБ нэртэй мөнгө хүүлэгчид хүлээж байдаг. Өндөр хүүгээр шулна. Харин өнгөрсөн жил зарим ББСБ-н ард УИХ-н гишүүн эсвэл төрийн албан хаагч зарим нь бүр МОнгол банкныхан байсан гэхэд гайхсан. Манайхаас өөр оронд шууд цагдаа шүүх болоод зайлуулна.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.123.239] 2020/1/6
shineer havdar sudlaliin tom emneleg bariya gej hench yarihgui zuvhun songuuliin amlaltiig bieluulsen bolj haragdah l zorilgotoi huns hungun uildveree sergeey gej basl dugarahgui ene uls yaj hugjnuu.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.123.239] 2020/1/6
ene bol soliorol mongol uls mash ih urtei baigaa teriig yaj darah yum
4 | 0 Хариулах
Зочин [103.9.90.98] 2020/1/6
БҮХ СТРАТЕГИЙН ОРДЫГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖ ИРГЭДЭД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХУВИАРЛАХ ЗАМААР ИРГЭДИЙН БҮХ ӨРИЙГ ТЭГЛЭХ БҮРЭН БОЛОМЖТО.Й ӨР ТЭГЛЭЭД ЗОГСОХГҮЙ ЭТТ ХЭЛЭЭД БАЙГАА ХУРИМТЛАЛТАЙ АЯН ЯВАГДАЖ ХУРИМТЛАЛ ҮҮГЭЖ ИРГЭД ӨРИЙН ДАРАМТНААС АНГИЖИРНЭ ЭТТ НЬ МАЛНУУД НАА
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.88] 2020/1/6
Би хохирчихлоо гэж орилохгүй ээ. Гэхдээ тийм ч сайхан санагдахгүй байна. 8 Саяын зээлтэй хүн 800,000 зээлтэй хүн ижил тэгш боломж, ижил үр дүн хүртэх үү? Бас хамгийн гол харалмаар нь зээл чөлөөлөхөд зарцуулах 776 тэрбум төргөгөөр 960 хүүхдийн багтаамжтай иж бүрэн 40-50 сургууль барьчихаж болох л байсан. Сургуулийн хүрэлцээ муу олон ээлжээр хичээллээд сургууль нэмж бариулая гэхэд төсөв байхгүй л гэдэг шд. Сонгууль дагаж иймэрхүү балиар бүдүүлэг зүйл хиймээргүй байна.
17 | 2 Хариулах
lol [202.25.236.253] 2020/1/6
ugaasaa barikushd.
0 | 0 Хариулах
Ммм [103.26.195.196] 2020/1/7
Сургууль зөндөө барьсан ш тэй
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.98] 2020/1/6
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЦАГААН САРААС ӨМНӨ АВЪЯ. ЭТТ ООС НЭХЬЕ. 1072 Ш ХУВЬЦАА БОЛ ИРГЭН ТА БИДНИЙ ХУВИЙН ӨМЧ . ТАНЫ ХУВЬЦААГ ЭТТ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА. ТАНЫ ГАРТ ОЧИХ МӨНГИЙГ ЭТТ ТУЗ ДЭЭРЭМДЭЖ АШИГЛАЖ БАЙНА
8 | 1 Хариулах
1072 ХУВЬЦАА [103.9.90.98] 2020/1/6
ЭТТ ашигтай ажиллавал 1072 ш хувьцааны ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. ЭТТ 2.7 их боорлуулалт хийж ашигтай ажилласан .Энэ хүрээнд Ерөнхий сайд 2019 оны 1 дүгээр улиралд багтааж ногдол тараа гэсэн чиглэлийг ЭТТ д өгсө. энэ нь зөвхөн иргэдийн эзэмшдэг 14.5 хувийн хувьцааны ашиг. төр өөрийн эзэмшлийн мэдэлийн 85.5 хувийн хувьцааны ашгаар бүтээн байгуулалт хийж байгааг ард түмэн дэмжиж байгаа. Гэтэл ЭТТ хувьцаа эзэмшигчдэд өнөөдрийг хүртэл ашиг хувиралхгүй тэдний хувийн өмч болох хувьцаа тэр хувьцааны ногдол ашиг болох иргэдийн дансанд орох мөнгийг дээрэмдэж завшиж ирлээ. ЭТТ иргэдэд очих ногдол ашгийг олон зун тэрбум төгрөг яасан нь мэдэгдэхгүй луйвар ашиглалын шинжтэй байна. Цагаан сараас өмнө ЭТТ ТУЗ гэгчээс хувьцааны мөнгөө нэхэж 2.5 саяуулаа жагсъя. Ногдол ашигаа цагаан сарын өмнө авъя. нэхьe
6 | 2 Хариулах
Зочин [124.158.94.88] 2020/1/6
зээлтэй нь, бүр их дүнтэй зээл авсан нь завшина гэсэн үг үү? аав ээжийгээ янз бүр болгож байгаад үр хүүхдүүд нь машин, тавилга авчихсан байдаг. би яагаад дам байдлаар төлдөг татвараасаа энэ хүмүүсийн зээлийг төлөлцөх ёстой гэж
8 | 1 Хариулах
Зочин [203.91.114.244] 2020/1/6
Байрны зээлэн дээр анхаарлаа хандуулна уу. Ид хөдөлмөрлөж, ид гэр бүлээ байгуулж, ид татвар төлж байгаа нэгэн үеийнхэний нуруун дээр байгаа байрны зээлийн хүүг ядаж багасгаж өгнө үү. Тэг-лэ гэж гуйгаагүй шүү. Хүүг нь бууруулаад өгөө
15 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
гүй э ядаж л 5% баймаар байнашд
9 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/1/6
Зүгээр 8 хувиа ч өгөхгүй байгааш
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
Хагалгаа хийснээс хойш Чинбаа, Сарнай хоёрт эмчилгээгүй өнжсөн өдөр гэж байхгүй. Тэр бүхэн мөнгөөр хэмжигдэж байгаа. Өндөр өртөг төлбөртэй тул цаашдаа санхүүгийн байдлаасаа болж эмчилгээгээ хийлгэж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаад харамсаж байна. Хэрэв эмчилгээ нь долоо хоног тасалдвал бид тэднээс хагацаж ч магадгүй ийм эрсдэлтэй байдалд хүрчээ. Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас өдөр бүрийн эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгаа гэсэн үг. Олон нийтээс дэмжлэг авахаас өөр аргагүй болсон учраас “Хос зүрхээ хамгаалъя” гэсэн аян өрнүүлж байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай /Sarnai singer/ холбогдож болно. Мөн: Хаан банкны 5212071351 Цогтбаяр Сарнайн дансанд гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох нь ээ.
3 | 0 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
Үндсэн хуулинд ард иргэдээ нас хүйс,хөрөнгө чинээ,нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт байдаг биз дээ? Яагаад бид нарыг ялгаварлан гадуурхаад байна?
17 | 2 Хариулах
Зочин [202.55.188.44] 2020/1/6
harin tgeel yalgavrlan gaduurhahgui zeelte buh hunii zeeliig tegley gdan bishuu uuruu avj amjaagui bolhoor uhcih gd bh shig bainaadaa huurhii
0 | 4 Хариулах
Залуу хүн [203.91.115.45] 2020/1/6
Зээл тэглэж байгаа нь бидний баялаг нэг удаа ч болов бидэнд ирж байгаагийн илрэл хэдий ч үүгээр дамжуулан залуус бидэнд ямар үлгэр дуурайл болох бол...
4 | 1 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
Баялагийг бүтээдэг болохоос биш хуваадаггүй,хуваарилдаггүй....
4 | 1 Хариулах
zochin [182.160.0.238] 2020/1/6
хөгжилийн бэрхшээлтэй иргэд ээ бас бодох хэрэгтэй
7 | 0 Хариулах
Хэмнэлт [66.181.183.250] 2020/1/6
Иргэдэд өмчийг нь өгөхгүй , сонгуулиас сонгуульд шоу хийгээд " манан" бүлэглэлд иргэд минь хариуг нь барих цаг болсон шүү. Улс төрийн аргаар , дарангуйлал ,луйврийн аргаар шоу хийж байхаар эдийн засгийн аргаар асуудлыг шийдэж сурах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
МОНГОЛ БАНК: 20 мянгатын шинэ дэвсгэртийг Цагаан сарын баяраас өмнө гүйлгээнд гаргахаар зорьж байна
1 | 1 Хариулах
Зочин [103.14.36.18] 2020/1/6
АХМАДУУДДАА ТЭГШ ХУВИАРЛАХ ХЭРЭГТЭЙ, ТҮҮНЭЭС БИШ 1 ХӨГШИН НЬ ТӨЛСӨӨР ЯВААД 500,0 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛИЙГ НЬ ХААЖ БАЙХАД НӨГӨӨ НЭГ НЬ 10,0 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ САЯ АВААД ШУУД ХААЛГАНА ГЭВЭЛ ТЭГШ ХУВИАРЛАЛТ ГЭЖ ҮЗЭХ ҮҮ
13 | 2 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
ОТ-г төрд хурааж авбал яасан юм....тэгээд сар бүр бүх иргэдийнхээ банкны дансанд мөнгө хийж бай!
2 | 4 Хариулах
үхлээ юу та нар [202.179.25.80] 2020/1/6
хаха, тамын тогооны үлгэр. зээлгүй нь хохирох нь ч гэх шиг. хохироод байх юу байгаан? ядарсан хэдэн хөгшчүүлийн тэтгэвэр тэглэлээ гээд шалчиганаад үхчих гээд байгаа нь хөгшчүүл биш хэдэн шалчига залуус. надад л биш бол өөр хэнд ч биш гэдэг үхэж байсан сэтгэхүйтэй. "хохирогч" гэдэг шошгыг өөрсддөө наагаад ч.а.ц.г.а царайлаад комын араас хуцалдаад сууж байвал ёстой хохь чинь. чадал чинь хүрвэл солонгосууд шиг гудманд гараад эсэргүүцээч. чадахгүй байж таксинд яваад эх орон хөгжүүлэх, гараг дэлхийг аврах аймаар том том ярьсан гарууд дүүрэн
6 | 10 Хариулах
Зочин [202.131.251.130] 2020/1/6
асуудал болгонд шийдэл дор нь гаргачих "мундагчууд" олон шд. даанч тэд маань таксинд яваад завгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2020/1/6
АШГҮЙ ДЭЭ ХЭДЭН МУУСАЙН АХМАДУУДЫН НУРУУ ТЭНИЙХ НЬ
1 | 10 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
Зээл аваагүй нь яах вэ....гохь чинь ээ юу?
5 | 3 Хариулах
өб [202.131.225.34] 2020/1/6
Зээл тэглүүлсэн хэмжээний дунджаар юм өгөх байлгүй бодвол.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.95] 2020/1/7
Төдөлгүй төгрөгийн ханш нам унаад тэнийсэн нуруу нь бүүр бөгтийнөө оркоо
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
За за нэг мөр ард иргэдээ...хөгшин хөвөө энэ тэрээгээр нь ялгаварлан гадуурхалгүй бүх иргэдийнхээ банкны,банк бусын бүх зээлийг тэглээч дээ....зээлгүй мань мэтэд нь хувь тэнцүүлж шагналын мөнгө өг!
5 | 2 Хариулах
Зочин [103.229.121.46] 2020/1/6
yu soliortsgoogood baigaan be. yun zeel tegleh. Mongol tiim bayan uls bolchhihson uu?
2 | 2 Хариулах
Зочин [103.9.90.53] 2020/1/6
Улс нь өр тавьж иргэнийхээ өрийг дарах нь дээ. шал утгагүй юм.
4 | 1 Хариулах
irgeb7 [202.9.46.32] 2020/1/6
teneglel zeeltein javshaad zeelgui ni hohirchbn gomdoltoi bn
2 | 2 Хариулах
Zochin [202.170.68.162] 2020/1/6
Ene sistemiin yaduuraliig baihgui bolgoh yostoi. Hulgaichuudna heden terbumaar toglood, yaduu hun ni neg guluuz talah avj chadahgui baij bolohgui. Bayan hulgaich yaduugiin yalgaa aimar garch baina, ter unsan har mashinuudiig ni haraad neg 100 ail ger horoolloor yavaad uz.
2 | 0 Хариулах
йыб [202.131.225.197] 2020/1/6
Приус машинтай иргэдийн зээлийг бас тэглэх хэрэг байна. Улс ороноо бодоод бензин бага иддэг машин унаж доллар гадагшд нь гаргадаггүй, агаарын бохирдолд хувь нэмэр оруулдаггүй эко машинтай иргэдээ улс нэг удаа харж үзэн машиных нь лизингийг тэглэмээр байна.
6 | 4 Хариулах
Зочин [107.77.173.37] 2020/1/6
Орон сууцны ипотекийн зээлийг ч ялгаагүй тэглэх хэрэгтэй....
4 | 2 Хариулах
Ерөнхийлөгч өө [202.9.46.60] 2020/1/6
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ИРЭХ ЖИЛД ТЭГЛЭЖ ӨГӨХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БЙАНА
3 | 4 Хариулах
Зочин [202.126.89.113] 2020/1/6
hol ochij huts muruudsun gar ve
2 | 0 Хариулах
Зочин [202.131.228.167] 2020/1/6
Тэнэглэл
7 | 1 Хариулах
zochin [59.153.112.226] 2020/1/6
hugjliin berhsheeltei irgedig bas bodocheeeee
6 | 0 Хариулах
Baljir [139.5.218.42] 2020/1/6
Oron suutsni zeelee tegleech
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.87] 2020/1/8
нийгмийн даатгалаас гарсан бол чөлөөлөх юм биш үү би тэгж ойлгоод бн
0 | 0 Хариулах