Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс тунхагласны баярын өдрөөр хоёр сөнөөгч онгоц хүлээж авна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Манай улс ОХУ-аас хоёр сөнөөгч онгоц авахаар болжээ.

Энэ талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас тодруулахад "Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль журмын дагуу манай улсад сөнөөгч онгоц шаардлагатай байгаа. Тиймээс ОХУ-аас хоёр сөнөөгч онгоц авахаар болсон.

Сөнөөгч онгоцыг 2019 оны 11 дүгээр сарын 26-н буюу Улс тунхагласны баярын өдөр хүлээж авна. 

Энэ өдөр ОХУ-ын тал болон Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөллүүд оролцож онгоцыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүлээлгэж өгөх юм.

Одоогоор үнэ болон маркийн талаар тодорхой мэдээлэл байхгүй" гэсэн мэдээллийг өглөө.

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИАС:

5 дугаар зүйл.Агаарын зайг нисэхэд ашиглах зохицуулалт

5.1.Монгол Улсын Засгийн газраас агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журмыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан журмаар дараахь үйл ажиллагааг зохицуулна:

5.2.1.нисэхэд ашиглах агаарын зайн ангиллыг тогтоох;

5.2.2.агаарын зайн хяналт;

5.2.3.нисэхэд ашиглах агаарын зайн аюулгүй байдлыг хангах;

5.2.4.агаарын зайн ашиглалтын зохицуулалт хийх;

5.2.5.Монгол Улсын агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулах;

5.2.6.хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.

5.3.Монгол Улсын агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журмын хэрэгжилтийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хангана гэж заажээ.