ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН
Төрийн болон хувийн ЕБС-иудыг "Halloween"-ний баяр тэмдэглэхийг хориглосон нь хэвээр байгааг сануулав
iKon.MN
"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгч байсан юм.
Энэ жилийн хувьд чиглэл өгөх тухай албан бичиг хүчинтэй хэвээрээ байгаа. Харин дагаж мөрдөхийг БСШУСЯ-наас санууллаа.
Уг албан бичигт:
Halloween буюу сүнсний баяр нь Монгол Улсад нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд энэхүү баярыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байхыг улсын болон хувийн ЕБС-иудын удирдлагад чиглэл болгосон байна.
Сүнсний баяр Ирландчуудаас үүсэлтэй бөгөөд тэд аравдугаар сарын 31-ний үдэш дэлхийд бүх сүнс цугладаг хэмээн үздэг аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

