Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Тодруулбал, 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг учир энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!