2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S30
12°
16:00
S32
12°
17:00
S32
12°
18:00
S32
10°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүл хотын оршин суугчдын 69 хувь нь "нууц камер"-ны айдас дор амьдардаг

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн сард явуулсан судалгааныхаа тайланг Даваа гарагт танилцуулжээ.

Уг судалгаа нь сүүлийн жилүүдэд нийгмийн ноцтой асуудал болоод байгаа “нууц камер”-ны сэдвийг хөндсөн байна. Нийт 1,500 иргэн судалгаанд оролцсоны 69 хувь нь олон нийтийн газарт байрлуулсан нууц камерын хохирогч болохоос айж явдгаа илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн 80 хувь нь, эрчүүдийн 57 хувь нь байнгын ийм айдастай явдаг гэсэн байна. 

Камерт бичигдэх хамгийн өндөр эрсдэлтэй газруудын эхэнд зочид буудал, буурчийн газрууд (43 хувь) байсан бол дараа нь нийтийн бие засах газрууд (36 хувь), усан сан, угаалгын газрууд (9 хувь) нэрлэгджээ.

Эрэгтэйчүүдийг хамгийн их айлгадаг газар нь зочид буудал бол эмэгтэйчүүдийн хувьд нийтийн бие засах газрууд гэнэ.

Өмнөд Солонгосын нийгэмд нууц камерны асуудал хурц сэдэв болоод байна. Өнгөрсөн Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу орон нутгийн захиргааны байгууллагууд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний газруудад камерны нэгжлэг явуулах эрхтэй болжээ.

Энэ оны сүүлийн хагаст зочид буудлын 110,000 өрөө, нийтийн бие засах газруудад камерны шалгалт явуулахаар төлөвлөснөө Сөүл хотын захиргаа мэдэгдсэн байна.

Хэрвээ үйлчилгээний газруудын эзэд өөрсдөө нууц камер байрлуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

x