ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хилээр амьд мал экспортлохыг нэн яаралтай зогсоохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсэж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран хилээр амьд мал гаргах, экспортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Монголын махны холбооны зүгээс хилээр амьд мал гаргахгүй байх асуудлыг яаралтай хэлэлцүүлэхийг ҮАБЗ-өөс хүсэн, албан бичиг хүргүүлж байгаагаа хэллээ. 

Учир нь өнөөдөр Монгол Улсад мал төхөөрч боловсруулах 50 гаруй үйлдвэр бий. Энэ нь 5,000 гаруй ажлын байрыг бий болгожээ. Мөн хоногт 7,000 гаруй бод, 25,000 гаруй мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай болсон байна. Ингэснээр үйлдвэрүүд улсаас жилд гаргах экспортын махыг бүрэн боловсруулж гаргах боломж бүрдсэн байна. Цаашид ч нэмж ашиглалтад орох мал төхөөрч боловсруулах үйлдвэрүүд байгаа аж. 

Малыг амьдаар гаргаж, малчдыг мөнгөтэй болгоно гэдэг нь тийм ч оновчтой арга биш
 
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэлх хувийг экспортлох тухай шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж амьд мал хилээр гаргах асуудал дахин сөхөгдөж байгаа нь мах үйлдвэрлэгчдийн сэтгэлийг ихээхэн зовоож байна. Малыг амьдаар нь ямар нэмүү өртөг шингээх, боловсруулалт хийхгүйгээр гаргах нь улс орны эдийн засагт томоохон хохиролтой гэдгийг та бүхэн мэднэ.

Малыг амьдаар гаргаж малчдыг мөнгөтэй болгоно гэдэг нь тийм ч оновчтой арга биш. Өнөөдөр зах зээлийн үнээр үйлдвэрүүд малыг авч байна. Эдгээр бодит байдлыг харгалзан үзэж  318 дугаар тогтоолыг хүчингүй болгож, амьд мал экспортлох ажлыг нэн яаралтай зогсоон үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, ажлын байрыг хадгалж үлдэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсэж байна.

Махны холбоо цаашид амьд малыг экспортлохгүй байхаар хатуу зогсоно. 2018 онд гурван сая толгой малыг боловсруулж 70,000 тонн мах экспортолсон. Харин энэ жилийн хувд 100 мянган тонн малын мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Махны салбараа дагаад бусад салбар нь хөгждөг ба энэ салбарт нийт 10 мянга гаруй хүн ажилладаг. Гэтэл өнөөдөр Засгийн газраас таван сая толгой малыг экспортлох зөвшөөрлийг нэг компанид давуу эрхтэй олгож байгаа нь гайхширал төрүүлж байна. Ард нь үлдэж байгаа мах боловсруулах компаниуд бүгд хаагдах болчихоод байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сайд зургаадугаар сард БНХАУ-д айлчлахдаа малын экспортын талаар ярилцаад дараагаар нь МХЕГ-ын дарга, Н.Цагаанхүү мөн тус компанийн хүсэлтийн дагуу айлчлан ярилцсан байсан. Тиймээс энэ хоёр хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн харж байгаа тул АТГ-т шалгуулах хүсэлтээ ч өгнө" хэмээн УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж хэллээ. 

 Өлөнгийн салбар түүхий эдгүй болж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Харин Монголын Өлөн гэдэс экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа “Малын өлөн гэдэс нь уламжлалт экспортын бүтээгдэхүүн бөгөөд зайдасны бүрхэвч юм. Нарийн яривал Монголоос Европ уруу гаргаж байгаа ганцхан хүнсний бүтээгдэхүүн. 1990 оноос эхлэн хувийн хэвшлийнхэн энэ ажлыг нуруун дээрээ үүрч явна. Гэтэл өлөнгийн салбар түүхий эдгүй болж байна. Энэ салбар жилд 3.5 сая бог малын өлөн гэдсийг боловсруулж гаргадаг.  Нөгөө талаас Засгийн газраас гаргасан 318 дугаар тогтоол нь одоогийн махны үнийн эсрэг авч хэрэгжүүлээд буй бодлогынхоо эсрэг агуулгатай” гэв.

Амьд мал экспортолсноос болж арьс шир, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дампуурахад хүрнэ 
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Амьд мал экспортолсноос болоод ганцхан махны үйлдвэрүүд бус арьс шир, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дампуурахад хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Жишээ нь зургаан сая толгой мал амьдаар гаргасан тохиолдолд 120 мянган тонн тураг мах, зургаан сая ширхэг арьс, нэхий, ойролцоогоор 1.05 тонн ноолуур Монголын зах зээлээс хасагдахаас гадна ямар ч татвар төлөхгүй түүхий эд экспортод гарахаар тооцоо гарч байна.

Арьс ширний үйлдвэрийнхэн үйлдвэрийн аргаар боловсруулсан түүхий эдгүй болсноор гар аргаа нядалсан малын арьс шир үйлдвэрлэлийн стандартад нийцэхгүй болж байна” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.226] 2019/6/23
Үeр усны аюулаас болж суурь сууриар нь малаа урсгаж алдаж бна Өвлийн зуднаар бас их хэмжээгээр цутарч үрэгдэж бна Бэлчээрийн даац хэтрээд оготно барьж идэж бна Энэ болгоныг байгалийн гамшиг гэж өчнөөнөөр үхэж бгаа малаа тоохгүй яриад өнгөрдөг мөртлөө махлахад мах болохгүй жижиг голдуу малаа яагаад өндөр үнээр өгч болохгүй гэж... Малчидыг өндөр үнэ сонсоод хамгийн шилдэг малаа туугаад хотоо харлуулаад үлдэх хүмүүс гэж бодоогүй л баймаар юм Жижиг 8-9кг мах гулууз нь 28.000-35.000 хооронд ченжүүд авдаг 1 хонины арьс чүүтэй 1500 төг хүрч бна ямааны арьс 500 төг байхад амьдаар нь гайгүй сайн үнэтэй өгвөл 1.т малчидад 2.т эдийн засгийн эргэлтэнд их хувь нэмэртэй гэж бодож бна Хэт туйлширч хөдөөний иргэдийн амьжиргааг дэмжихийн оронд элдэв сенсааци дэгдээж хөөрөгдөхөө больмоор бнаа Энэ хүмүүс өөрсдөө хөдөө гарч мал маллаад үзээч ээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.83] 2019/6/13
Энэ дандаа ченжүүд байна. Нэг хонио 300к хүргэчих юм бол малчдад маш ашигтай. Үнэндээ бол малчид одоогийн байдлаар жаахан гайгүй байгаа ч намрын цагт бол нэг хонины мах 80-100к, дайвар 500-600төг, нэхий 500 төгрөг л болдог шүү дээ. Гэхдээ энэ ченжүүдэд бол маш ашиггүй
0 | 0 Хариулах
МАН зөнөжээ [103.14.38.137] 2019/6/12
Хэн ч мэдээжийн ойлгомжтой асуудлаар ингэж муйхарлан зүтгэж байгаа МАН цаанаа л зөнөж, дампуурлын ирмэгт очсоны илрэл байна. Дэхэн үед мал цөөхөн байхад малыг амьдаар нь их гаргасан. Овоо гэнэт сэхээд болиулсан. Цөөхөн Монголчуудыг удирдаад аваад явчих толгойтой лидер Монголд үнэхээр дутагдаж байна. Бүгд бие биенээсээ хараат, нээнтгэнд орчихсон. ИХ гишүүд Бүгд но-той. Луйварчин, дээрэмчин, залилан, хүн амьны хэрэгтэнгүүд болжээ.
1 | 0 Хариулах
wwww [182.160.38.221] 2019/6/11
ashig sonirholiin zurchiltei hvn said boltsiin bishvv
0 | 0 Хариулах
Zochin [66.181.170.73] 2019/6/11
Ene Zasag deer albaar iim khachin shiidver gargadag yumuu khaashaa yum. Tegeed baakhan sensatslaad l khymyyseer shaardlaga taviulaad tegeed teriig n' zogsooson bolj jyjig khiideg yum bishyy ene Khyrelsykh. Tyynees ekhneesee ekhleed l khymyys shaardsan shaardaagyi iim shiidver gargakh yosgyi bz dee ugaasaa.
0 | 0 Хариулах
Aagii [202.9.45.32] 2019/6/11
Harin tiin sanl neg bnaa
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/6/11
малыг амьдаар нь гаргалаа гээд малчдад ширхэг илүү төгрөг өчихгүй, харин эндээс урагш нь зөөж байгаа Улаан сайдын компани л дундаас нь цөм ашиг хийнэ. Ингэж байснаас малчид үйлдвэрт зараад, үйлдвэр нь боловсруулаад 2-3 дахин өртөг шингээж гадагш экспорт хийвэл илүү их валют орно, илүү олон хүн илүү өндөр хэмжээний ашиг хүртэнэ. Улсаараа хожно. Ийм юмыг ойлгохгүй байж битгий солиорч, эх орон нтр гэж далдайцгаа эргүүнүүдээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2019/6/11
Гаднаас загас жараахай наймаалж далайн гаралтай бүтээгдэхүүн амьдаар нь оруулж ирвэл авна шүү.
0 | 0 Хариулах
Батдорж [202.131.225.196] 2019/6/11
Мал амьдаар нь гаргах нь бүү хэл, махаар нь хүртэл гаргахдаа хязгаар тогтоох хэрэгтэй. Малчид хэдий мөнгөжөөд байгаа юм шиг боловч тэр мөнгөөрөө хятадад хөрөнгө оруулалт хийн жил бүр хятад мотицикл, хувцас хунар авч монголын мал, бусад мөнгөн хөрөнгө хүртэл бүгд хятадруу явж байна. Үүнд бас анхаарал хандуулаачээ. Экспорт, импорондоо зөв бодлого явуулаачээ
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.45] 2019/6/11
Mал амьдаар гаргах маш буруу...
2 | 0 Хариулах
Зочин [87.5.131.251] 2019/6/11
Юм уншаад ойлгохгүй хүмүүсийг эргүүтсэн мал л гэх байхдаа. Малын махаа боловсруулаад экспортлоё, амьдаар нь нь хөлөөр нь зарахыг зогсооё гэж байхад эсэргүү юм ярихын. Тэгснээ махны үнэ өслөө, буулгаж өг ч гэх шиг. Монголоор нэг эргүүтсэн малнууд байнаа
5 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/6/11
Харин тийм, тархи толгой нь ажиллахаа байчихсан улсууд зөндөө байна... малыг амьдаар нь гаргалаа гээд малчдад ширхэг илүү төгрөг өчихгүй, харин эндээс урагш нь зөөж байгаа Улаан сайдын компани л дундаас нь цөм ашиг хийнэ. Ингэж байснаас малчид үйлдвэрт зараад, үйлдвэр нь боловсруулаад 2-3 дахин өртөг шингээж гадагш экспорт хийвэл илүү их валют орно, илүү олон хүн илүү өндөр хэмжээний ашиг хүртэнэ. Улсаараа хожно. Ийм юмыг ойлгохгүй байж битгий солиорч, эх орон нтр гэж далдайцгаа эргүүнүүдээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.177] 2019/6/11
Ene humuus bugd mal garch mal mallaj uzsen humuus bhda ain?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2019/6/11
Mongoldoo
0 | 0 Хариулах
зочин [66.181.168.81] 2019/6/11
Эхлээд 76 малаа хөлөөр нь гаргачихъя. Дараа нь үндэсний баялагийнхаа асуудлыг шийдье.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2019/6/11
Mal urjine harin hezee ch nuhugduhgui uul uurhai bish shuudee.amid ch bai nyadlaad ch bai export export export bas dahin export.hetsuu ard tumen yumdaa
1 | 0 Хариулах
Зочин [122.201.28.14] 2019/6/11
Neeh hudlaa soliorson garuud baih yum aa. Ajilaa ochij hiigeech
1 | 1 Хариулах
Зочин [5.181.233.54] 2019/6/11
Малыг монгол хүн нядлах хятад хүн нядлах ямар ялгаа байнаа. Экспорт өсөж валют орж ирж л байвал монголчуудад хэрэгтэй.
2 | 4 Хариулах
Эргүү [120.17.79.115] 2019/6/11
Эргүү дурак. Нядлагчийн цалин, төрөл бүрийн түүхий эд гэх мэт маш олон асуудал байнаа
2 | 2 Хариулах
Зочин [202.21.127.142] 2019/6/11
Малчдын малыг заруулахгүйгээр яаж малчдын амьдарлыг өөд нь татах гээд байгаан. Малчдаас ядаж санал асуусан уу? Ер нь мал бол малчны л өмч ш дээ. Та нарын биш.
2 | 3 Хариулах
wetq [202.131.227.82] 2019/6/11
Ийм эргүү хүмүүс Монголд байгаад л байх юм. Хятад руугаа цагаачлаад алга болоосой.
0 | 1 Хариулах
зочин [202.131.227.82] 2019/6/11
эх оронгүй бэлчээргүй үндэсний дархлаагүй болчоод малаа маллах гээд үздээ. чадах уу. өвөр монголд бэлчээр олдохгүй малчид малаа маллаж чадахгүй байна. та зөвхөн өнөөдрийн хэдэн халтар төгрөг бодож болохгүй шү.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.111] 2019/6/11
Бас нэг улс төржилт мал махаа экспортонд гаргая л даа
1 | 1 Хариулах
Зочин [169.233.249.159] 2019/6/11
Mahaa exportloy gej baina. Gehdee amidaar ni bish. Mongoldoo beltgeed gargaval, mongold iluu heregtei bolovu.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/6/11
Малчид баяжих гээд байгаан биш тэр гаргах гээд байгаа сайд дарга нарын компаниуд л дундаас нь баяжих гээд бна. Үр дүнд нь ядуу зүдүү нийт ард олон маань мах авч идэж чадахаа байгаад, энд тэндхийн гормоонтой тахиа л иддэг болох байхдаа?
2 | 0 Хариулах
Газар нутгаа зарж дууссан [59.153.113.84] 2019/6/11
Одоо амьд малаа Хятад руу гаргаж модоо барих юм байна. Малаа хөлөөр нь Хятад руу гаргана гэж мал махны үнийг үндэслэлгүй ихээр нэмэгдүүлж,ядуу Монголчууд махаа авч идэж чадахгүй болсон??? Ард нь маш том ашиг сонирхолын луйвар явж байна...Хүрэлсүх ЕС зогсоогооч
0 | 1 Хариулах
zochin [182.160.36.82] 2019/6/11
60 70n sayar bgaa malaasaa une hulsiig nemeed gargahad yagaad boldooguin, ediin zasgaa sergeemeer baina shde
3 | 2 Хариулах
sdg [202.131.227.82] 2019/6/11
60 70 say malaa bvgdiig ni zaraad vzehgvi yu. Yu bolhiig ni.
1 | 0 Хариулах
зочин [202.131.227.82] 2019/6/11
60 70 саяааараа илүү их баялаг бүтээх боломж бий. хөлөөрөө гарвал хямдхан. өгөөж мууу. боловсруулаад гаргавал та ч тэр хүүхдүүд чинь тэр баталгаатай ирээдүйд амьдарна. бод сайн бод
1 | 0 Хариулах