ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын телевизээр шоу нэвтрүүлэг хөтөлдөг алдартныг хар тамхины хэрэгт холбогдуулан өчигдөр баривчилжээ.

Одоо 58 настай Роберт Хали нь АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Өмнөд Солонгост суурьшсан хүн юм. Түүнийг онлайн сүлжээгээр метамфетамин төрлийн мансууруулах бодис худалдан авч, хэрэглэдэг байсныг цагдаа нар илрүүлж, Даваа гарагт баривчилж байцаажээ.

 

Мөн сэжигтнээс шээс, үсний дээж авч, шүүх эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр илгээснийг цагдаа нар мэдээлсэн байна. Хали 1978 онд анх загалмайн шашны номлогчоор Өмнөд Солонгост ирж байжээ. Дараа нь тэр АНУ-д хуулийн сургууль төгсөөд 1986 онд эргэн ирж, солонгос эмэгтэйтэй гэрлэсэн байна.

1996 онд Хали Гванжуд олон улсын сургууль байгуулж, Өмнөд Солонгосын иргэн болсон бөгөөд Ха Ил хэмээх солонгос нэртэй болжээ.

Тэрээр Бусан аялгатай солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг нь телевизийн хөтлөгч болж, алдаршихад нөлөөлсөн байна.

Өмнөд Солонгосын цагдаа сүүлийн өдрүүдэд хар тамхи борлуулдаг нууц сүлжээг илрүүлж, хэд хэдэн алдартныг шалгаж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэд тус улсын хоёр том хөрөнгөтний үр ачийг баривчлан шалгаж эхэлжээ. Тэдний нэг SK группын үүсгэн байгуулагчийн ач хүү 30 настай Чэй Юн Гюн байсан бол нөгөө нь Hyundai группын үүсгэн байгуулагчийн ач хүү 28 настай Чун Жу Юн байлаа.

Тэднийг онлайн сүлжээгээр удаа дараа марихуана төрлийн мансууруулах бодис худалдан авч хэрэглэснийг батлаад байна.

Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэргийн гаралт огцом нэмэгджээ. 2014 онд тус улсын цагдаагийн байгууллага нийт 162 кг мансууруулах бодис илрүүлж байсан бол 2018 онд 517 кг хүрсэн байна.

Өмнөд Солонгост нууцаар зарагддаг мансууруулах бодисны 70 орчим хувь нь метамфетамин байдаг бол бусад нь опиум, кокайн, морфин, героин зэрэг бодис байдаг гэнэ.

Тус улсын зах зээлд мансууруулах бодис Азийн бусад орнуудаас харьцангуй өндөр үнэтэй байдаг бол шийтгэл нь харьцангуй зөөлөн байдаг нь хилийн чанадаас хулгайгаар нэвтрүүлэхэд гол түлхэц болдог гэнэ. Жишээ нь нэг грамм метамфетамин энд $285 хүрдэг бол Хятадад $59, Сингапурт $117 орчим үнэтэй байдаг гэнэ.

Гэтэл шийтгэл нь тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 50 сая воны ($44,000) торгуультай байдаг ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [94.25.168.90] 2019/4/13
Breaking bad ha
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.6] 2019/4/9
Ene aziin ornuudad baigaa tsagaan aristnuud butehgui garuud boon har tamhichid ! Yalanguya zagalmain shashinii nomlogchidn! Mongold bga zagalmain shashinii nomlogchidiig shalgah heregtei!
5 | 0 Хариулах
Зочин [202.179.31.88] 2019/4/9
Олон улсын хуульч мэргэжилтэй хүн.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.65] 2019/4/9
Монголд хар тамхи, мансууруулах бодис гэхээрээ ганцхан юмаар төсөөлдгөөс болж, олон ч хүн каннабис, метамфетамин хоёроо ялгахгүй явж байгаад мөсөнд орсон байх даа. DEA манайд сургалт орж байгаа гэсэн. Хар тамхитэй тэмцэх газар одоо арга барилаа өөрчлөөд, балар эртний арга барилаараа явалгүй, үр дүнтэй арга хэмжээнүүд авах цаг нь болсон биз дээ.
4 | 1 Хариулах
GegeenCom [103.57.95.49] 2019/4/9
Гэхдээ Солонгосчуудын яриагаар 3 хүүтэй ба хүүхдүүд нь их үл бүтэх чаралбаанууд байдаг гэнэ. Тэгээд хүүхдүүдийнхээ өмнөөс бараг хэрэг үүрж байнадаа ухааны л юм яриад байнаштээ. Манай хүүхдүүд ингэвэл би ч мөчийг нь санжуулналдаа.
2 | 1 Хариулах
Зочин [48.119.27.253] 2019/4/9
чөмгийг нь ташина
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.2] 2019/4/9
хүүхдүүд нь бүгд 10 аас доош насны жаахан хүүхдүүд шд лол :joy::joy::joy::joy:
2 | 0 Хариулах
GegeenCom [103.57.95.49] 2019/4/9
Баривчлагдахдаа хүртэл малгай, маск зүүгээд их л Солонгосжсон юм шиг байхын гэвч Америкийн хар тамхи гэдэг зүйлийг хаясангүйдээ. Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй гэдэг нь энэ юм болуу
2 | 2 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/4/9
sejigteng nuuriigni haruuldaggui ymaa sogiin huuliar
0 | 0 Хариулах