2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
18:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар Элит” сургууль олон улсын Owlypia тэмцээнийг анх удаа зохион байгуулна

ikon.mn
2019 оны 2 сарын 27
Сурталчилгаа

Гадаадын томоохон их, дээд сургуульд суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд зорилгодоо хүрэх нэг шат ахих боломжийг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль олгож байна.

Дэлхийн олон оронд зохион байгуулагддаг нэр хүндтэй Owlypia тэмцээнийг тус сургууль ирэх сарын 16-ны өдөр Монголд анх удаа зохилон байгуулах болсныг дуулгахад таатай байна.

 

Owlypia гэж юу вэ?

Owlypia нь 11-14 насныхны дунд Owlets, 15-18 насныхны дунд Owlys гэсэн хоёр ангиллаар явагддаг, бодож сэтгэх, бичих, санал солилцох болон хөгжилдөх замаар оюун ухаанаа сорих олон улсын томоохон талбар юм.

Энэхүү тэмцээн нь Owlypia online, Owlypia local, Owlypia global гэсэн гурван түвшинд зохион байгуулагддаг бөгөөд “Улаанбаатар Элит” сургуулийн хамт олон цахим хувилбарыг явуудлахаар бэлтгэлээ хангаж байна.

Owlypia юу шаарддаг вэ?

Owlypia олон улсын тэмцээн нь

  • Урлаг ба дизайн
  • Эдийн засаг ба бизнес
  • Уран зохиол ба соёл
  • Шинжлэх ухаан ба технологи
  • Нийгмийн шинжлэх ухаан гэсэн таван сэдвийн хүрээнд явагддаг.

Сурагчид өөрийн сонирхсон сэдвийг сонгож, https://www.owlypia.org/ цахим хуудаст мэдээлсний дагуу сэдвээрээ өөрийгөө бэлдэнэ.

Owlypia сурагчдад юу өгөх вэ?

Олон улсын энэхүү тэмцээд оролцсоноор сурагчид судалгаа хийх чадвараа хөгжүүлж, өөрийн мэдлэгтээ итгэлтэй болдог. Тодруулбал, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухааны олон талт ур чадварыг хөгжүүлэх бөгөөд таны оюун ухаанд ямар их потенциал байгааг нээн илрүүлснээр өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, багаар ажиллах ур чадварыг сайжруулахаас гадна олон шинэ найз нөхөдтэй болох боломж олгодгоороо ач холбогдолтой.

Бас нэгэн том давуу тал нь гадаадын их, дээд сургуульд сурахад тань олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй хамрагдсан байх үзүүлэлтийг хангаж өгнө гэсэн үг.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Owlypia online тэмцээнд орохыг хүсэж буй хүүхдүүд "Улаанбаатар Элит" ОУ-ын дунд сургуульд ирж, эсвэл 99208834 дугаарын утсаар холбогдон мэдээллээ өгч бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хугацаа 2019 оны 3-р сарын 7-ны өдөр дуусах юм.

Таныг юу хүлээж байна вэ?

Энэхүү тэмцээн нь олон оронд нэгэн зэрэг явагддаг тул оролцохыг хүссэн сурагч та “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд хандан бүртгүүлэх бөгөөд гуравдугаар сарын 16-нд тус сургуулийн байранд очиж, тэмцээндээ цахимаар оролцоно. Мэдээж сэдвээ судалж, бэлтгэлээ сайтар базаасан байх хэрэгтэй.

Хэрэв та Owlypia online-аас амжилттай шалгарч чадвал Owlypia global-д оролцох эрхтэй болно. 2019 оны хувьд Owlypia global Английн Кэмбрижийн их сургууль болох АНУ дахь Харвардын их сургуулийн байранд болох тул дэлхийд тэргүүлэгч энэ хоёр сургуультай биечлэн танилцаж, олон орны хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөх боломж нээгдэх юм.

Тиймээс хэрэв та нийгмийн болон эрдэм шинжилгээний хүрээнд бодож, бичиж, ярих сонирхолтой бол өөрийгөө сориод үзээрэй.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x