2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав таалал төгсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг таалал төгсжээ.

Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний өмгөөлөгч З.Хүрэлсүхээс тодруулахад "Ийм харамсалтай явдал болсон нь үнэн. Үүнээс илүү зүйл ярих боломж алга" хэмээсэн юм.  

Хүүгээ цаг бусаар алдсан тэрээр хэргийг шуурхай шалгаж, гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгохгүй байгаасай хэмээн хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд хандаж байсан билээ.

Талийгаач Р.Төмөрхуяг хэвлэлийн хурлын үеэр "Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Амьд байх хугацаандаа дөрвөн ачаа  хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой дөрвөн сартай үлдлээ" хэмээж байсан юм. 

Талийгаачийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x