Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаяр ЖДҮХС-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан гэсэн мэдээллийг өгсөн билээ. 

Тэгвэл үнэхээр У.Давхарбаяр нь Ерөнхий сайдын дүү мөн бол түүний хамааралтай ямар компаниуд байгаа, тэдгээр нь ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг бид нягталлаа. 

Баримт 1, Н.Номтойбаярын дурдсан “Жаргалант мах импекс” компанийн ЖДҮХС-гаас авсан зээлийн дүн, эх сурвалж: Шилэн данс,

 
 

Баримт 2, “Жаргалант мах импекс” компанитай У.Давхарбаяр хэрхэн холбогддог вэ?

Тус компанийн эзэн болох Чогсом овогтой Батмагнай гэж хүн байх бөгөөд энэ хүнтэй У.Давхарбаяр нь хэд хэдэн байгууллага хамтран байгуулсныг Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй дараах мэдээллүүдээс харж болохоор байна. 

Зураг 1,

 

Зураг 2,

 

Зураг 3, 

 

Баримт 3, Бас нэгэн сонирхолтой баримт бол “Жаргалант мах импекс” компанийн зээлийн хүүг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаяр өөрийн данснаасаа төлжээ. Өөрөөр хэлбэл, У.Давхарбаяр У.Хүрэлсүхийн төрсөн дүү мөн л бол энэхүү зээлд бүрэн хамааралтай нь ийнхүү нотлогдож байна. 

Эх сурвалж: Шилэн данс,

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаярын бизнесийн хамтрагч ямартай ч ЖДҮХС-гаас нэг компаниараа зээл авсан нь ийнхүү тодорхой болж байна. Мөн У.Давхарбаяр энэхүү зээлүүдийн холбогдох зарим гэрээнд нь гарын үсэг зурсан баримтуудыг Н.Номтойбаяр дэлгэсэн. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг ч У.Давхарбаяр өөрийн данснаасаа хийсэн нь ийнхүү нотлогдлоо. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индрээс удахгүй ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцно хэмээж байсан. Удахгүй гэж хэлсэн нь МАН-ын Бага хурлыг тэрбээр хэлж байв. Тэгвэл маргааш МАН-ын Бага хурал хуралдана. Энэ хурлаараа хэд хэдэн хүнийг намын гишүүнээс нь хасах, хариуцлага тооцох асуудлыг У.Хүрэлсүх оруулж ирэх мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр холбогдсон ЖДҮХС-гийн асуудлаа Ерөнхий сайд хэрхэн тайлбарлах бол. Тэрбээр өөртөө ч бас шударгаар хариуцлага тооцож чадах болов уу?