Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор...
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг" хэлдэг билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Баттөмөрийн 80% эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авжээ.
Баримт 1, Мондем ХХК 2018.10.17-нд ЖДҮХС-гаас 300,000,000 төгрөгийн зээл авжээ.
Эх сурвалж: Шилэн данс, зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
Баримт 2, Мондем ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш болон Ойн Бирж ХХК.
Аюуш нь Баттөмөр гишүүнтэй адилхан Баагаа нэртэй эцэгтэй буюу ах/дүү.
Баримт 3, Мондем ХХК-г үүсгэн байгуулсан Ойн Бирж ХХК-г Баагаагийн Баттөмөр гишүүн үүсгэн байгуулжээ.
Баримт 4, УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Мондем ХХК-ийн 80%, Ойн Бирж ХХК-ийн 100% хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Ингэснээр Б.Баттөмөр гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 14 дэх гишүүн боллоо.
Тэрээр өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж кноп дарсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!