11:32 2018/10/29
Сураггүй болсон нисэх онгоц нь Boeing 737-800 биш, Boeing 737 MAX загварынх байжээ.
Нийт 178 хүн зорчиж явсан энэ онгоц далайн усанд унасныг Индонезийн аврах албаныхан мэдээллээ. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Boeing 737 MAX нь 2017 оноос зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн, Бойнг компанийн нарийн эх биетэй (суудал хооронд нэг гудамтай) загваруудын хамгийн орчин үеийн, түлш шатахууны хэмнэлттэй хувилбар юм.
Энэ удаагийн осол нь Boeing 737 MAX загварын хувьд өнөөдрийг хүртэл мэдэгдсэн анхны тохиолдол болж байна.
11:02 2018/10/29
Индонезийн Lion Air компанийн 189 зорчигчийн суудалтай Boeing 737-800 нисэх онгоц өнөөдөр өглөө нийслэл Жакарта хотоос хөөрсний дараа төвөөс холбоо тасарсан байна.
Уг онгоц нь Индонезийн Бангка арлын хамгийн том хот Пангкал Пинаныг зорин ниссэн юм. Нисэх онгоцыг эрэн хайх ажлыг эхлүүлснээ Индонезийн Үндэсний Аврах Алба мэдээлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.
Эх сурвалж: CNN
11:32 2018/10/29
Сураггүй болсон нисэх онгоц нь Boeing 737-800 биш, Boeing 737 MAX загварынх байжээ.
Нийт 178 хүн зорчиж явсан энэ онгоц далайн усанд унасныг Индонезийн аврах албаныхан мэдээллээ. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Boeing 737 MAX нь 2017 оноос зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн, Бойнг компанийн нарийн эх биетэй (суудал хооронд нэг гудамтай) загваруудын хамгийн орчин үеийн, түлш шатахууны хэмнэлттэй хувилбар юм.
Энэ удаагийн осол нь Boeing 737 MAX загварын хувьд өнөөдрийг хүртэл мэдэгдсэн анхны тохиолдол болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!