ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын хувьсгалаас хойшх анхны Монгол лхаарамбаар Д.Жавзандорж тодорлоо

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголд ардын хувьсгалаас хойш анх удаа Лхаарамба цолтон төрсөн талаар "Сумади Гирди" төвөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв "Бурхны шашин дотроо таван бага ухаан, таван их ухаан гэж байдаг. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. 

Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10,000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авдаг. Тэгэхээр энэ нь эгэл жирийн бидний санаанд багтамгүй гайхамшигтай хөдөлмөр, оюун ухааны хүч. Лхаарамба цолыг хэн болгон авдаггүй. 

Бидний багш Д.Жавзандорж дээдэс зургаан жилийн дөрвөн жилд нь шалгалтдаа тэргүүлж, хоёр жилд нь дэд байранд орсон байдаг. Ийнхүү Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан. Энэ талаар дэлхий нийтээр ярилцаж байна.

Багш маань 11 настайгаасаа лам болж, 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан бурхны ном үзэж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчилэн хийдийн Дашчоймпил дацанд Буддын гүн ухаанд суралцсан" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Егүзэр хутагтын 5 дугаар дүр Данзанлувсанванжал "Энэ жил монголчуудын хувьд их сайхан жил болж байна. Лхаарамба цолыг тэргүүн байрт шалгарч олж авсан нь багшийн хэрхэн хөдөлмөрлөснийг харуулж байна. 

Багш маань бидэнд ном яаж үзэхийг заахаас гадна өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг байсан. Өдөр болгон тасралтгүй номын ухаанд өөрийгөө зориулж ирсэн.  

Мөн Далай багшийн 80 насны ойгоор олон ном цээжилсэн ламыг шалгаруулахад тодорсон хоёр хүний нэг нь лхаарамба Д.Жавзандорж байсан. Ийнхүү багш маань лхаарамба цол хүртсэнд туйлын баяртай байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
18
Зураг
БАХАРХМААР
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.31.10] 2018/5/14
Зовлон ихэдвэл ЛАМ цадна, зуд болвол НОХОЙ цадна...
0 | 0 Хариулах
мига [202.5.198.3] 2018/3/9
үгүй энэ тодорлоо гэж хэлэх нь буруу юм байна. Лхарамба цолны шаардлагыг хангалаа эсвэл Лхарамба цол хамгааллаа гэж ярих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
miga [202.5.198.3] 2018/3/9
цэргийн цолоор бол маршал, шинжлэх ухааны цолоор бол профессор, урлагаар бол ардын жүжигчин л болох юм байна даа. миний ойлгож байгаа зөв үү?
0 | 0 Хариулах
Arashaan [121.57.11.48] 2018/3/9
Yamar goyoo yum be :thumbsup:
1 | 0 Хариулах
Star [202.131.228.66] 2018/3/7
Lhaaramba tsol hamgaalav gej yarina uu gehees todorloo geheer shal sonin sonsogdoj bn hoid dur todruulah etr gj bgam shig
0 | 1 Хариулах
Zochin [202.9.41.209] 2018/3/7
Gaihamshigtai. Aguu Hun baina
1 | 1 Хариулах
Зочин [202.72.245.123] 2018/3/7
Дэлхийд Монголын нэрийг гаргана гэж юу байхав дээ Төвд, Монголд л биз дээ Гэхдээ мундаг байна
1 | 0 Хариулах
zochin [202.9.43.145] 2018/3/7
сайхан мэдээ байна баярлалаа.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.169] 2018/3/7
Ямар сайхан мэдээ вэ. Буянд даган баясья. Манай монголчууд мундаг шvv
1 | 1 Хариулах
Зочин [92.249.185.129] 2018/3/6
Mundag bainaa. Buyand n baysay
2 | 3 Хариулах
ikon.mn гарчгаа засаарай [158.85.122.232] 2018/3/6
Лхаарамба ТОДРОВ гэхээр хойд дүр шиг ойлгогдоод байна. Эрдмийн цол хамгаалж авдаг болохоор хүртэв гэх үү нэг тохиромжтой үгээр соливол зүгээр байхаа
1 | 0 Хариулах
Зочин [64.119.21.170] 2018/3/6
Лхаарамба Төвдийн Гэлүгбийн урсгалын эрдмийн зөвлөлөөс олгодог Буддын гүн ухааны дээд цол. Өөрийн дацанд таван ботио үзэж дуусгасан лам нар зургаан жилийн турш Гэлүгбийн Эрдмийн Зөвлөлийн тусгай шалгалтанд тэнцсэний дараа Төвдийн гурван том хийдэд дамжаа барин Лхаарамбын цол хамгаалдаг байна. Одоогийн байдлаар хоёр Монгол хуврага энэхүү шалгалтанд явж буй юм. http://buddha.mn/%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D1%8B-%D1%88%D0%B0%D1%88%D0%BD%D1%8B-%D1%86%D0%BE%D0%BB-%D1%85%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%BC/
1 | 0 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/3/6
Би хэдийгээр шашингүй ч гэсэн энэ хүнийг бишрэв. Энэ бол зүгээр л манайхны нэг нэгэндээ өгөөд байдаг чингисийн хойд дүр гэдгээс хавь илүү бөгөөд нэр хүндтэй зүйл мөн юм байна. Баяр хүргэе
5 | 2 Хариулах
Зочин [202.179.25.0] 2018/3/6
ном уншлагаа Монгол хэл дээр болгож дэлгэрүүлмээр гэгээрүүлмээр байна ш д Одоо мухраар шүтэх хүн олдохоо болино
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2018/3/6
Монгол улсын шашны байгууллагуудаас татвар авдаг байх ёстой . Зүгээр празитуууд. Хүн бүр 10ш мод таривал нүгэл хилэнц нь арилна гээд хэлчих ламхай байвал шүтнээ
3 | 0 Хариулах
Монгол хүн [139.5.219.165] 2018/3/9
Ихэнх монголчууд бурханы шашинтан.Бид чинь өөрсдийн шашнаа муулаад байх юм.Шашныг нь устгавал тэр улс мөхнө гэж үздэг.Арай чи урд зүгээс ирсэн шашныг маань устгаж эх оронд маань эзэн суух гэсэн харийнхний бууны нохой биш биз аан чи тэр газарыг минь онгичиж эд баялагийг минь цөлмөж байгаа нохдуудад юм дуугарахгүй мөртлөө шашин руу маань өнгийнө гэнээ.Чам шиг бууны нохойг Монголын газар шороо гэсгээнэ шүү би бол Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол хүн өвөг дээдсийн маань маань бурханы шашныг чи татвараар унагааж Монгол улсыг дархлаагүй болгомоор байна уу үгүй шүү! Үеийн үед Монгол Улсын оршин тогтнох үндэс нь өөрийн улсын үндсэн шашин шүү.Бид чинь толгойдоо дэрлэх судартай, тоолоод суух малтай, тэнүүн сайхан нутагтай, тэрбумаар тоолох баялагтай ганцхүү гадны луйварчид зарим шуналтай эрх мэдэлтэнгүүд газар нутгийг минь цөлмөж эх орныг минь өрөнд оруулж байна.Чи Монгол хүн миний толгойд юу эргэлдэж байгааг мэдэх үү даанч чи мэдэх чадваргүй л дээ хөөрхий амьтан
0 | 0 Хариулах
Зочин [124.158.94.35] 2018/3/6
Ene elersen balarsan tuvdiin umhii shariin shajinaas hezee salah ve? Mongolchuudaa!!! Baigal delhiigee hairlaj amidraachee. Alt uhahaa boliochee! Avilgalchin tushmeluudee shorond yavuulaachee! Bie biendee tuvug bolohgui amidraachee! Jijighen hotodoo shavaarahaa boliochee!
4 | 8 Хариулах
Zochin [27.123.212.137] 2018/3/7
Ter alt uhaj baigaa baigal delhiigee suitgej baigaa humuuschin harin dandaa shutleggui orchin ueiin ondor bolovsroltoi shunahai nohduud bna daa.
0 | 0 Хариулах
zochin [202.9.43.145] 2018/3/7
ta garig anduuraad orood irjee end nomin bayriin talaar yrij bna yun uul uurhai bolood yvchihvaa
1 | 0 Хариулах
Ээ бурхан минь [139.5.219.165] 2018/3/9
Миний өвөө эмээ бурханы шашинтан би бас бурханы шашинтан 1991 оноос өмнө 99%-ийн Монголчууд бурханы шашинтан байсан даа. Би ямар хужаа биш өөрийн өвөө эмээ үндэс угсаа шажинаа муулалтай бишдээ.Хэн нэгэн маань талийгаач болоход алтан хайрцагийг нь нээлгэнэ гээд лам багш руу гаа гүйдэг.Хужаа нар харин төвд, монгол лам нарыг үздэггүй гэсэн чи тэр зүгийн хүн бололтой. Хужаа нар нас барсан хүний толгойг нь урагшаа харуулдаг гэсэн тийм юмуу? Чи мэдэх юм шиг санагдаад асуусан юм шүү!
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/3/6
Sain baina, bayar hurgej sain saihan buhniig husen yuruuye
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.176] 2018/3/6
жавзандоржханд биш жавзандорж. Данзанлувсанванжил биш ванжал
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.103] 2018/3/6
ОДОО ЗЭЭРЭМБЭ ХЭЗЭЭ ТОДРОХ БОЛАА?
0 | 3 Хариулах
Зочин [150.129.143.147] 2018/3/6
Буддагийн шашин эр зориг гэгээрэл Шарын шашин мухар сүсэг хойд дүр ийм л газар тэнгэр шиг ялгаатай юм шүү Монгол лам нар өөрийн улсаа харийнханд алдсан төвдүүдээс хол бай Төвдүүдээс болж Монголын олон чадалтай лам нар чад болж байсан юм шүү Түүх гэрчилнэ
2 | 1 Хариулах
Зочин [119.40.98.26] 2018/3/6
Yu hiih uu
0 | 0 Хариулах
Ch [202.131.226.221] 2018/3/6
Тэгж ярих юм бол би ХАМБА шүү.Шашин гэж сонин зүйл шүү.
1 | 1 Хариулах
Lharamba bolson bagshid [202.170.68.162] 2018/3/6
Nomiin tsgaan buyan tyshij yavah boltugai. Hurai hurai...
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.103] 2018/3/6
ГЭЛҮГВА ЗОНХВА 2 ӨРСӨЛДӨӨД БАЙЖ ДЭЭ!
0 | 3 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/3/6
хэхэ, ишш чааваас, юу 2 өрсөлдөөд байж дээ гэнээ, АРАВДАН минь гэлүгва гэдгийг чинь Зонхова нь үндэслэсэн юм ш дээ, ингэж өөрийнхөө мэдлэгийг бусдад мэдүүлж байхаар дугуй байсан илүү ухаантай харагдах байх даа
6 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.103] 2018/3/6
ИСТОО ГОЁЫМӨӨ! ОДОО ДЭЭР НЬ НИМАВА ГАРМАВА 2-Г ӨХРСӨЛДҮҮЛЧИХВӨЛ Ч БОЛЖИЙШД!
0 | 1 Хариулах
Zochin [27.123.212.137] 2018/3/7
Ravdan guaig iim um bichij baigaag n haraad orovdloo. Uul n jaahan um meddeg um bna gej bodoj bsn umsan
0 | 0 Хариулах