Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг огцруулах гишүүдийн эгнээнд Ц.Нямдорж нэгджээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 МАН-ын бүлгийн хурал өчигдөр Засгийн газрыг огцруулах болон цаг үеийн асуудлаар хаалттай хуралдсан. Энэ сарын 23-нд Т.Аюурсайхан зэрэг УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах өргөдлийг УИХ-ын дэд даргад өргөн бариад байгаа.

Тэгвэл Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн дээрх гишүүдийн эгнээнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгдсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. 

Өнөөдөр хувиар ёсоор МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийг огцруулах эсэх асуудлаар хуралдана.