Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Хий Сү: Мал маллах, гэр барих ухааныг сурч Монгол оронтой танилцлаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол судлалыг хөгжүүлэх зорилготой "EBI" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих "EBI" хөтөлбөр нь 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл зохиогдсон аж. 

Хөтөлбөрт ОХУ, АНУ, Япон, БНСУ, Швейцар, Энэтхэг, Польш зэрэг долоон орны есөн залуус оролцжээ. Залуучууд арав хоногийн турш Монгол хэл, түүх, соёл, зан заншил, Монгол ахуйтай танилцсан байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Их Монгол Сангийн Гүйцэтгэх захирал Х.Болдбаатар "Бид дэлхийн 60 гаруй оронд захиа илгээж, Гадаад Хэргийн Яамдтай хамтран эдгээр оюутнуудыг сонгосон. Энэ үйл ажиллагаа дөрвөн сар орчим үргэлжилж нарлаг сайхан оронд маань оюутнууд хүрэлцэн ирж 10 хоног хамт байлаа. 

Ирээдүйд бид эдгээр оюутнуудаар дамжуулж дэлхийд буй Монголыг судлах хүсэлтэй залуучуудыг олон болгохыг зорьж энэ залуучуудыг эх орондоо урьсан" гэлээ.

Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар "Оюутнууд маань арван хоногийн турш Монгол хэл, түүх, соёл, зан заншил, Монгол ахуйтай танилцсанаар өөрийн орондоо очоод Монголын гайхамшигт түүх соёлын талаар бодитойгоор дамжуулах хүмүүс юм. 

13-р зуунд Марко Поло Монголд ирж нүдээр үзсэнээ тухайн үеийнхээ нутаг орон, дэлхийд түгээж байсан шиг 21-р зуунд эдгээр оюутнууд Монголыг дэлхийд таниулах үйл хэрэгт  нэмэр болж байгаа юм" гэлээ. 

Тус хөтөлбөр нь хоёр жилд нэг удаа зохиогдох ажЭлбэгдорж Хүрээлэнгээс оюутнуудын сурч, мэдсэн зүйлийг нь үнэлэн сертификат гардууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадын оюутнуудын сэтгэгдэл:

Солонгосын Гадаад Хэлний Их Сургуулийн оюутан Ким Хий Сү "Би Монголын түүх, ахуйн соёлын тухай их зүйл сурлаа. Мал маллах ухаан, гэр барих ухааныг сурч Монгол оронтой танилцлаа. 

Монгол орныг сургуулиас, эсвэл номоос сурснаас илүүтэй өөрийн биеэр ирж танилцсандаа мөн энэ их туршлагыг олж авсандаа баяртай байна" гэв.

Японы Осакагийн Их Сургуулийн оюутан Танака Шүсэй "Энэ удаа жуулчны хувьд биш олон орны Монгол судлаач оюутнуудтай хамт сурахаар ирсэндээ баяртай байна. "EBI" хөтөлбөрт оролцсондоо өөрийгөө азтайд тооцож мөн Японд очоод энэ хөтөлбөрийн талаар олон хүнд хэлэхийг хүсч байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn