2020 оны 5 сарын 16
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн ажилтнууд, эмч, сувилагчдад иргэд талархал маш ихээр илгээж байгаад баярлаж, улам хичээн ажиллах болно гэдгийг тэрбээр ярианыхаа эхэнд хэлэв.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,623 иргэн ажиглалтад байж, тандалт судалгаа хийлгэж байна. Нийт 7,195 иргэн тусгаарлан ажиглалтад орсон.