Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Энэтхэгт хөл хориог дахин 14 хоногоор сунгалаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнууд коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улсууд тэргүүлж байгааг хэллээ.

АНУ-д

Нийт халдвар авсан хүний тоо 1.4 сая байгаагаас 89 мянга гаруй хүн нас барж, 280 мянган хүн эдгэрсэн. Одоогийн байдлаар тус улсад 1.1 сая хүн идэвхтэй халдвартай байна.

Халдварын тархалт Нью Жерси, Мессури, Айдоха мужид буурч байгаа бол Өмнөд Дакота, Арканзас, Мейнд халдвар өсөх хандлагатай байна. Халдварын тохиолдлын бодит тоо Нью-Йорк, Нью Жерси, Иллинойз, Массачусет, Калифорни муж улсуудад хамгийн өндөр байгаа.

Халдварын голомтын цөм Нью-Йорк мужид 350 мянган батлагдсан тохиолдол, 28 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн.

БНЭУ-д

Энэтхэгт нийт халдвар авсан хүний тоо 95,900 гаруй байгаагаас 3,000 гаруй хүн нас барж, 30 мянган хүн эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар 58 мянган хүн идэвхтэй халдвартай байна. Үүнтэй холбогдуулан тус улсад хөл хориог дахин 14 хоногоор сунгаж байгаа.

Халдварын тархалт Момбай, Шинэ Дели, Чиннай зэрэг газар өндөр байгаа бөгөөд дотоодын зорчих хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна.

Сингапурт

Гадаад ажилчдын дотуур байрнаас голомттой халдварын шинэ тохиолдол 682-оор нэмэгдсэн байна.

БНСУ-д

БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр шөнийн клубүүдээс гаралтай халдвар есөн шинэ тохиолдлоор нэмэгдэж, 170 болсон байна. Үүнээс гадна тус улсад зургаан тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 11,065 болсон.

ХБНГУ-д

Өчигдөр 583 шинэ тохиолдол, 33 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан 174 мянга гаруй хүн байгаагаас 153 мянга гаруй хүн эдгэрч, 7,914 хүн нас барсан. Герман улсын халдварлалтын индекс долоо хоногийн дунджаар 0.87 байсан байна.  

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/655860488595620/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.