2020 оны 5 сарын 21
МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа ТОП100 аж ахуйн нэгжээ тодруулан алдаршуулдаг билээ. Энэ жилийн хувьд 2019 оны “ТОП100” аж ахуйн нэгжид Номин Тав Трейд, Номин Трейдинг, Номин Холдинг компаниуд шалгарч, 19 дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 17 дах жилдээ тасралтгүй шалгарч, амжилтаа дахин бататгалаа. Номин Тав Трейд ХХК нь 2019 оны ТОП100 аж ахуйн нэгжийн 16-р байранд шалгарлаа.