Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТВ-ийн дараагийн үе: Энтертайнмент аялалд хамтдаа гарцгаая!

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Өргөн дамжуулалтын технологийн анхны хувилбар болох кабелийн технологийн үед хэрэглэгчид зурагтаар юу гарч байгааг л үздэг байв. Дараагийн үе болох IPTV нь ухрааж үзэх, аливаа сангаас хүссэн контентоо захиалж үзэх гэх мэт кабельтай харьцуулахад олон боломжуудтай болсон. Тэгвэл IPTV-ийн дараагийн шинэ үе, шинэ технологи бол OTT юм.

Монголд энэхүү шинэ OTT технологид суурилсан "VOO" хэмээх үйлчилгээг Мобиком Корпораци нэвтрүүлжээ. Яг л "Вүүүүү!" гээд л сүнгэнэн өнгөрөх хурдан галт тэргэнд суугаад "нисчихэж" байгаа мэт. Эсвэл "Вүүүүү!" гэж л уулга алдам үзэсгэлэнт газраар явж өнгөрч байгаа юм шиг. 

Ингээд шинэ өнцөг, шинэ өнгө, шинэ мөрөөдлөөр дүүрэн VOO энтертайнмент ертөнцөөр аялцгаая.

АЯЛАЛДАА БЭЛДЭХ ҮҮ?

Энтертайнмент ертөнцөөр аялуулах хөлгөө хэрхэн бэлдэх вэ гэж үү? Санаа зоволтгүй, VOO-тэй хийх энэ аялалд танд гар утас, компьютер, таблет юм уу VOO төхөөрөмж байхад л хангалттай. Орон зай, цаг хугацааг үл хамааран та бидэнтэй нэгдэж болно.

VOO бол IPTV-ийн дараагийн үеийн технологи ашигласан үйлчилгээ. Та уламжлалт IPTV-г зөвхөн сүлжээ орсон, тогтмол байршилд ашиглах боломжтой байдаг бол VOO-г интернэттэй хаана ч хэрэглэж болно. Зуслан дээрээ утаснаасаа ч интернэт цацаад үзчихэж болно оо гэсэн үг. Нэг ёсондоо таны зурагт одоо интернэтэд холбогддог, ухаалаг болчихлоо л гэсэн үг. Амархан байгаа биз?

 

VOO төхөөрөмж ашиглан үзэх бол дараах алхмуудыг хийх хэрэгтэй.

1. Төхөөрөмжөө залгаад,

2. Зурагтдаа холбоод,

3. Бүртгүүлж нэвтрээд,

4. Удирдлагаа атгаад, буйдан дээрээ тухлан суугаарай.

Ингээд таны аяллын бэлтгэл бүрэн хангагдлаа. Таныг төсөөллийн мянган ертөнцөөр аялуулах VOO-гийн хязгааргүй аялал эхэллээ.

 

VOO-ГИЙН АЯЛЛЫН МАРШРУТ

VOO таныг телевиз, кино сан, видео сан, апликейшнаар дамжуулан олон сонирхолтой ертөнцөөр аялуулна. Аяллын маршрутаа харин сайн тогтоож аваарай.

Телевизийн ертөнцөд HBO багц, Cinemax, MTV зэрэг гадаад суваг, MNB, DreamBox, MovieBox, AsianBox, Bloomberg, спортын SPS зэрэг дотоодын сувгууд, нийт 29 суваг багтах ба бүгдийг нь 96 цаг хүртэл ухраан үзэх боломжтой. Гайхалтай байгаа биз?

Түүний зүүн талд кино сан оршино. Эндээс та орон орны сод уран бүтээлүүдийг ХЯЗГААРГҮЙ үзэх боломжтой. Дахин хэлье, хязгааргүй шүү! Кино бүрийг үзэхийн тулд тус бүрд нь төлбөр төлөх шаардлагагүй. Нэг төлөөд л бүгдийг нь хүссэнээрээ хязгааргүй үз. Мөн зөвхөн VOO-гээс л үзэх боломжтой оригинал контентууд байгааг ч онцолъё.

Кино сангийн цаана орших видео сан их ч сонирхолтой, танин мэдэх зүйлсээр дүүрэн. Тэнд мэдээ, телевизийн шоу, тоглолт, цахим спорт зэрэг төрөлжсөн контентуудаас гадна таны хүүхдэд зориулсан теле хичээлүүд ч бий. Энтертайнмент ертөнцөд хүүхдүүд өөрсдөд нь зориулсан контентуудтай байх хэсэгтэй. Тэнд хүүхдүүдэд зориулсан сургамжит нэвтрүүлэг, кино, анимейшн зэрэг хүүхдүүдийг хөгжөөхийн зэрэгцээ сургалт болох контентууд байршжээ.

VOO таны энтертайнмент аяллын сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг ашигладаг. Жишээ нь: VOO нь "H.265 буюу High Efficiency Video Coding" видео шахалтын стандартыг нэвтрүүлснээр нийтлэг хэрэглэгддэг H.264-оос 50 хүртэлх хувиар хурдан мэдээлэл дамжуулах чадвартай болжээ. Энгийнээр хэлэхэд та бусад ижил төстэй үйлчилгээтэй харьцуулахад бага датаг ашиглан тухайн дүрсийнхээ чанарыг бууруулахгүйгээр илүү удаан үзэж болно оо гэсэн үг.

АЯЛЛЫН ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮД БУЮУ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

“VOO - ХЯЗГААРГҮЙ ҮЗ” аяллын үндсэн техник хэрэгслүүдтэйгээ танилцацгаая.

1. VOO Box төхөөрөмж

2. Гарт эвтэйхэн, хэрэглэхэд хялбар мини удирдлага

3. HDMI кабель, ингээд л болоо.

 

VOO хөлөг олон чадвартай. Төхөөрөмжийн нэмэлт боломжууд таны аяллыг илүү сонирхолтой, адал явдалтай болгоно. VOO төхөөрөмжийг залгаснаар энгийн зурагт ч ухаалаг болно. Хэр ухаалаг вэ гэж үү?

Дуу хоолойгоороо Youtube-ээс хайлт хийж, хүссэн видеогоо тоглуулах бол зөвхөн эхлэл. Хамгийн гол нь төрөлх монгол хэлээрээ, өөрийн дуу хоолойгоор нэг товчин дээр дараад л хайх боломжтой нь таныг гайхшируулна. Мөн эцэг эх нь хүүхдийнхээ үзэх зүйл болон үзэх цагийг удирдах эрхтэй болсон нь том дэвшил болжээ.

Нэг эрхээрээ утас, таблетаасаа үзэж буй контентоо зурагт руугаа шууд шилжүүлэн бүх төхөөрөмжтэйгөө нийцүүлэн, шууд үргэлжлүүлэн үзэх боломжтой нь мөн давуу тал. Үүнээс гадна Google Play Store-оос Youtube, Ted TV, ESPN, TuneIn Radio болон удахгүй нэмэгдэх Amazon Prime Video зэрэг сая сая үзэгчдийн сонголт болсон эрэлттэй апп болон тоглоом суулгаад ашиглах, Bluetooth чанга яригчаа холбоод илүү чанартай дуугаар киногоо үзэж болно шүү.

Ташрамд дурдахад, VOO-гийн багийнхан Samsung брэндийн ухаалаг зурагтад зориулсан апликейшныг хөгжүүлж байгаа бөгөөд ингэснээр хэрэглэгчид VOO box төхөөрөмж авалгүйгээр, зурагтдаа апликейшнаа суулгаад л VOO-г хэрэглэх боломжтой болох ажээ.

АЯЛАЛ ЭХЛЭХ ХУГАЦАА

Аялал аль хэдийн эхэлчихсэн. Бүртгэлээс нь хоцорчихсон юм биш биз дээ гэж үү? Та хэзээд VOO-гийн шинэ хэрэглэгч болж аяллаа эхлүүлэх боломжтой.

Энэ аяллыг та өөрийн бүртгэлтэй хаягаараа интернэтэд холбогдсон л бол зурагт, гар утас, таблет, компьютер гээд дэлхийн хаанаас ч хүссэн хэрэгслүүд дээрээ хүссэн цагтаа хийж болно. Аялалд гарах эсэхдээ эргэлзэж байвал FREE буюу ҮНЭГҮЙ багцыг ашиглаад туршиж үзээрэй.

VOO-гийн аялал таны хором бүрийг аз жаргалтай, үнэ цэнтэй байлгах болно. Энтертайнмент ертөнцийн цоо шинэ аялалд тавтай морил!

АЯЛЛЫН УРАМШУУЛАЛ, ХЯМДРАЛ

2020 оны 6-р сарын 30-г дуустал 24 сарын гэрээ хийгээд төхөөрөмжөө үнэ төлбөргүй авах боломжтой.

 

 

Эх сурвалж: unread.today  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.