Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө, орон нутгийн театрууд хамтарсан цахим тоглолт хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улс эх оронд маань хорио цээрийн дэглэм тогтсон энэ цаг үед соёл урлагийн салбарын уран бүтээлчид маань гараа эвхээд суусангүй боломжит нөхцөл байдлыг эрэлхийлэн өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.

Үүний нэгэн тод жишээ болгож хөдөө, орон нутгийн театрууд маань хамтран өөрсдийн уран бүтээлээ цахим хэлбэрээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа нэгэн сайн мэдээд дуулгахад таатай байна. Тодруулбал, МУУГЗ ТШ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр ЦАХИМ Тоглолтыг зохион байгуулж өөр өөрсдийн уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.

Энэхүү цахим тоглолт Төв аймгийн монгол туургатан театрын тайзнаас Төв аймгийн ТӨВ Телевизээр болон гурван театрын цахим сувгуудаар шууд дамжуулагдан үзэгчдэд хүрэх юм байна.

Цахим тоглолтод гурван театрын залуу уран бүтээлчээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд нь урилгаар оролцох аж.

 

Эх сурвалж: УДЭТ